Галт тэрэг осолдож, 36 хүн амиа алджээ
2017-08-11

БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрлах Заньсу мужид өчигдөр орон нутгийн цагаар 16.00 цагт галт тэрэг осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Уг ослын улмаас 36 хүн амиа алдаж, 13 хүн бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдээд байна.

 

Галт тэрэг тунелийн хаалга мөргөж, осолдсон аж. Галт тэрэг Сичуань мужийн Ченду хотоос Лоян хот хүрэхээр явж байжээ. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийнхан гэрчүүдээс мэдүүлэг авч буй гэнэ.

 

“Хятадад жил бүр 260 мянган хүн зам тээврийн ослоос болж амь үрэгддэг” хэмээн “ДЭМБ” мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин