Буйрын тохироо Засгийн газрыг ганхуулж мэдэхээр боллоо
2017-08-11

 

МАН-д өрнөж буй явдал олны анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн. АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга ялж Ерөнхийлөгч болсон. Ингээд сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболдын голлон оролцсон, ер нь бол түүний даалгавраар гүйцэтгэсэн ажлын тайлангийн уулзалт байж мэдэх 60 тэрбумын бичлэгийг тойрсон асуудал дэгдсэн. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд  МАН ялагдал хүлээхэд 60 тэрбумын бичлэг голлох үүргийг гүйцэтгэсэн гэж энэ намынхан үзэж байгаа юм.  Тиймээс энэ асуудалд МАН-ынхан анхаарч эхэлсэн.

 

“60 тэрбумаас намаа цэвэрлэе” гэдэг хөдөлгөөнийг  УИХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд санаачилсан.

 

НИТХ-ын төлөөлөгчид Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зураад эхэлсэн мэдээлэл гарсан.

 

Араас нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар МАН-ын их хурлыг яаралтай зарлаж, дарга цэргийн асуудал хийгээд хариуцлагын тухай ярьж эхлэхийг  Удирдах зөвлөлөөсөө шаардсан юм.

 

Ерөнхийлөгч ч энэ ноцтой бичлэгийн эцсийн учрыг заавал олно гэж амласныхаа дагуу Улсын ерөнхий прокурор, ТЕГ, АТГ-ын дарга нарыг шахаж байна. Тэд ч ажиллаад эхэллээ. Шалгалтын үйл ажиллагаа хэр зэрэг явагдаж байгаа нь 60 тэрбумын бичлэгийн гол дүр НИТХ-ын дарга Ц.Сандуйд хуулийн байгууллага хэрхэн хандаж байгаагаас ил болж байх шиг байна.Үндсэндээ 60 тэрбумын асуудал МАН-ын дарга, цаашилбал, Удирдах зөвлөл, Засгийн газрыг ч огцруулах үндэслэл болж хувирах магадлалтай болов.Үүнийг батлах нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болжээ. МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн албан бусаар цуглацгааж, намынхаа Их хурлыг ирэх есдүгээр сард багтаан хуралдуулахыг Удирдах зөвлөлөөсөө шаардах нь зүйтэй гэж тохирцгоожээ. Энэ “бүлэг”-т ойролцоогоор 20 гаруй нэгдсэн тухай мэдээлэл байгаа.

 

Эрхэм гишүүдийн ингэж цугласан нь учиртай юм байна. Юу гэвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нар наадмын дараа Буйр нуурт амарч байхдаа нэгэн тохироог хийжээ. Тэр нь МАН-ын их хурлыг ямар ч аргаар хамаагүй ирэх 2018 оныг хүртэл хойшлуулах хэрэгтэй. Ингэхгүй бол намын дарга, удирдлагыг шинээр сонгох, Засгийн газрыг унагах давалгааг тогтооход хэцүү боллоо гэцгээжээ.Тэд Буйраас ирээд зарим нөлөө бүхий улстөрчидтэй энэ талаар  зөвшилцсөн нь гишүүдийн сонорт хүрсэн юм байж.

 

Ер нь МАН-ын Их хурлыг хүлээсэн хүлээлт энэ намыханд байтугай олон нийтэд ч байгааг хэлэх хэрэгтэй. Энэ хурлаар М.Энхболд ажлаа өгнө. Тэрээр МАН-ын даргын албан тушаалыг өгнө гэдгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа мэдэгдсэн юм.

 

Ингээд түүний орыг залгах хүнээ одоогийн Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат тодорч, бэлтгэлээ хангаж эхэлсэн тухай албан бус мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, Буйрт хийсэн тохироо МАН-ын дараагийн даргаар Ж.Эрдэнэбатыг сонгуулах ажилтай холбоотойг эсэргүүцсэн гишүүд бүлэг болон ийн намдаа шаардлага өгөхөөр болж байна гэсэн үг. Нөгөө талаас МАН-ын дараагийн даргад Шадар сайд У.Хүрэлсүхийн нэр яригдаж байна. Энэ бас л албан бус мэдээлэл. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын хамгаалалтыг хариуцдаг компанийн харьяаны хүмүүс захиалгаар дагаж, тагнасан хэрэг мандаад байгаа. Хэргийг хуулийн байгууллага эцэслээгүй ч ийм явдал болсон нь үнэн байна гэдэн мессэж нийгэмд хүрээд байна. Эцсийн дүндээ энэ бүх асуудал МАН-ын Их хурал угтаж өрнөж байна гэдгийг улс төр судлаачид, ажиглагчид хэлж байгаа юм.

 

Ер нь МАН-ын хувьд өнгөрсөн түүхэндээ даргаа тойрон төвлөрч ирсэн. АН-ыг бодвол нэг бодлогоор явдаг. Илүү дутуу бүлэг, фракц ба бусад гэсэн хоёр талд хуваагджээ гэдэг нь харагдаад эхэллээ.Эх сурвалжийн мэдээллээр эрхэм гишүүд шаардлага өгөөд зогсохгүй. Буйрын тохироо хэрэгжих гэвэл УИХ дээр Засгийн газрыг огцруулж саналыг ч тавих боломжийн талаар ярьсан байна.

 

Засгийн газрыг ийн буруутгаад байгаа нь өнөөх 60 тербумыг хаацайлах оролдлого хийгээд элдэв томилгоог бүлэглэлийн шийдвэрээр хийсэн. Дээрээс нь Хүүхдийн мөнгөөх “тоглосон” зэрэгтэй холбоотой гэнэ. Эдгээрээс Хүүхдийн мөнгөний түгээлт, зогсоолт нь гишүүдэд нь хүндээр тусч байгааг дор бүрнээ хэлжээ. МАН-ын 2016 оны сонгуулийн гол амлалт нь Хүүхдийн мөнгө байсан. УИХ-ын сонгуульд ялсны дараа Ж.Эрдэнэбат Засгийн газар Хүүхдийн мөнгийг зогсоож, гишүүдээ нүүр хийх газаргүй болгосон. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд санал авахын тулд нэлд нь тараагаад ОУВС-гийн шахалтаар ирэх оны нэгдүгээр сараас зогсоохоор болж байгаа. Ингэхээр тэдний хувьд тойрогтоо очоод юу ярихаа мэдэхээ больсон гэцгээжээ. Түүнчлэн2020 оны сонгуульд юу ч амлаад нэмэргүй боллоо. Ингэхээр дээрх олон шалтгааны үүднээс Засгын газартай хариуцлага тооцож, 2020 оноо бодох ёстой. Гэтэл Хотын фракц энэ хэвээр сонгуульд орж, албан тушаалын болоод элдэв хуваарилалтыг өөрсдийнхөөрөө хийсэн хэвээр байхын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн байна.

 

Энэ бүхнээс үзвэл МАН-ын дотоод дахь халуун улс төр зун намар дамнан үргэлжлэх төлөвтэй. Магадгүй, МАН-ын дарга нар Буйрын тохироог хэрэгжүүлж, Их хурлаа хойшлуулахаар шийдвэл намынх нь гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барих нээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zuv shuu, demjij baina.
2017-08-13
zochin:
zuv shuu, demjij baina.
2017-08-13
zochin:
zuv shuu, demjij baina.
2017-08-13
Huvalz:
Chi sait bolgond ene ugee uidahgui bichih yumaa. AN-n hulsnii bicheech bolotoi. Ajlaa hiigeech huvalz aa, Niigmiin shaar shavhruu min.
2017-08-13
Huvalz:
Chi sait bolgond ene ugee uidahgui bichih yumaa. AN-n hulsnii bicheech bolotoi. Ajlaa hiigeech huvalz aa, Niigmiin shaar shavhruu min.
2017-08-13
erde:
Ene namd ahij hezeej sanal uguhgui e
2017-08-13
Зочин:
төр төвшн байг
2017-08-13
Зочин:
МАН чинь Бадамжунай гэдэг төрөөстөрсөн баяны компани болчихсон юм уу МАН ярихаар нь луйварчин байнга байх юм
2017-08-13
Зочин:
MAN-d Tsogtsetseg shig medrel muutai avgaichuul baih tusam saihan daa ner hund n belen tuusend shudee kkk
2017-08-12
Зочин:
Нэг зүйл хатуу хэлье. Наад Эрдэнэбатын одоо л зогсоохгүй бол танай МАН НАМ өнгөрөө
2017-08-12
Зочин:
Хүүхдийн мөнгө өгөхгүй гээд үзээрэй ,2020 онд хоосон үлдэнэ дээ, бид нар манайхан минь
2017-08-12
зочин:
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
2017-08-12
зочин:
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
2017-08-12
Зочин:
Хол бомбогиин хорхойтонгууд 32 гэдэг тоог ялалт гэж узэх байхдаа ? Уйлах хуухдиин хошного урдах одроосоо омгоно гэдэг шиг 2020 онд 1 суудалтай байх вии дээ ?
2017-08-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-11
Huvalz:
Chi sait bolgond ene ugee uidahgui bichih yumaa. AN-n hulsnii bicheech bolotoi. Ajlaa hiigeech huvalz aa, Niigmiin shaar shavhruu min.
Huvalz:
Chi sait bolgond ene ugee uidahgui bichih yumaa. AN-n hulsnii bicheech bolotoi. Ajlaa hiigeech huvalz aa, Niigmiin shaar shavhruu min.
иргэн:
Бадамжунай гэж ямар учиртай хүн байнаа энэ тэнд хов жив муу зүйл чихэнд сонсогдохоор энэ хүний нэр хамт байх юм.муу муухай зүйлийг Бадамжунай гэж нэрлэдэг болчихсон юмуу хаашаа янзын юм бэ.
2017-08-11
ичээч:
нөгөө л бадамжунай хорчин,авилагачин,казиночин,эсвэл баяр гэж завхай,заваан эр,энэ нам бүр мөхөл рүүгээ мөлхөж бнадоо,сөнөөсэй
2017-08-11
ичээч:
нөгөө л бадамжунай хорчин,авилагачин,казиночин,эсвэл баяр гэж завхай,заваан эр,энэ нам бүр мөхөл рүүгээ мөлхөж бнадоо,сөнөөсэй
2017-08-11
ичээч:
нөгөө л бадамжунай хорчин,авилагачин,казиночин,эсвэл баяр гэж завхай,заваан эр,энэ нам бүр мөхөл рүүгээ мөлхөж бнадоо,сөнөөсэй
2017-08-11
хөөе:
эсвэл нэг улаан хамгаалагч шиг нөхөр эсвэл нэг авгалдай шиг юм өөр хүн байдаггүй юм уу энэ ман д чинь
2017-08-11
Зочин:
Энхболд одоо хэн ч тоохгүй материал шүү дээ. Эцсийн сумаа тавиад дууссандаа. Одоо байраа тавьж өгөх ёстой доо
2017-08-11
Иргэн:
Энэ бол У.Хурэлсухтэнгуудийн л тарааж буй худал сенсааци байна. Гэхдээ М.Энхболд дарга маш нухацтай зов шийд гаргаж адвал амжилтад хурнээ?!
2017-08-11
Irgen:
MAH монопол тодгой хэдэн хүнээ солих аль хэдийнээ болчихсоон.Одоо шударга ажлаа хийж чадах хүмүүсээр сэлгээ хийх нь монгол улсын цаашдын хөгжилд ард түмэний амьдрал дээшлэхэд хамгийн их хэрэгтэй .МАН д цэвэрлэгээ хэрэгтэй.яаравчлөх хэрэгтэй.Энэ бол шударга ард түмэний хүлээлт мөнөөс мөн шүү.
2017-08-11
Зочин:
tiim bailgvidee MAN d mongoliinhoo toloo stohiloh zvrhtei hvmvvs bgaa daa ,erliiiz hvmvvsiig odoo bolieoo, ene saidch ilt urd zvgiigl bariad bndaa
2017-08-11
vh:
chadahgui bol ajla ugmuur bn
2017-08-11
Иргэн:
Зүгээр л хөлсний бичигчидийн худлаа үлгэр байна шүү. Үүнд итгэх хэрэггүй ээ. Ард бидэнд төр нь тогтвортой байвал л болно
2017-08-11
zochin:
zuv shuu, demjij baina.
zochin:
zuv shuu, demjij baina.
zochin:
zuv shuu, demjij baina.