Уэйн Рүүни нээлтийн тоглолтын гараанд гарч магадгүй
2017-08-12

 

Төрөлх багтаа эргэн нэгдсэн Манчестерийн домог Уэйн Рүүни улирлын нээлтийн тоглолтод гараанд гарч магадгүй болжээ. Учир нь гэмтэл бэртлийн асуудлаас болж ийм нөхцөл байдал үүссэн гэнэ. Тус багаас хагас хамгаалагч Росс Баркли цавиндаа гэмтэлтэй байгаа бол өөр нэгэн хагас хамгаалагч Жэймс МакКарти өвдгөө гэмтээжээ.

 

Ирланд тоглогч өнгөрсөн ням гарагт Испанийн Севилья клубын эсрэг улирлын өмнөх сүүлийн тоглолтод оролцсон юм. Улмаар энэ тоглолтын үеэр өвдгөө гэмтээсэн нь ийм байдалд хүргэжээ. Хоёр ч гарааны хагас хамгаалагчаа гэмтэлд алдсан Рональд Куман иймээс Уэйн Рүүниг гараанд сонгох өндөр магадлалтай байна. У.Рүүни анх 1996 онд Эвертоны өсвөрийн академид элсэн орсон бөгөөд 2002-2004 онд үндсэн бүрэлдэхүүнд багтан тоглож байсан түүхтэй.

 

Эвертон өнөө шөнө өөрийн талбайдаа Сток ситиг хүлээн авч 2017-2018 оны шинэ улирлаа эхлүүлнэ.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин