Жүдочид багаараа долоодугаар байрт орлоо
2017-08-14

 

"Сантьяго-2017" жүдо бөхийн ДАШТ урд шөнө багийн төрлөөр буюу анх удаагаа холимог багийн төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Холимог багт нийт 18 улсын баг өрсөлдөхөд манай баг В хэсэгт учраа тааран эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Колумбын багийг 5:3-аар хожжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ын багт 6:2-оор ялагдсан бол дагах барилдаанд жүдо бөхийн эх орон Японтой эн тэнцүү өрсөлдөж эцсийн мөчид 5:3-аар дийлдсэн байна. Холимог багийн төрөл нь хөвгүүдийн 55, 66, 81, +81, охидын 44, 52, 63, +70 кг-ын жинд явагдахад манай хойд хөршийн баг Бразилийг хожин түрүүлсэн бол хүрэл медалийн Япон, Гүржийн багууд хүртсэн байна. Ийнхүү Өмнөд америк тивд зохион байгуулагдсан өсвөр үеийн ДАШТ амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас хөвгүүдийн 60 кг-д "Женко" клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах цорын ганц хүрэл медалийг хүртсэн юм.

 

Байр эзэлсэн байдлыг танилцуулбал:

1. Russia 
2. Brazil 
3. Japan 
3. Georgia 
5. Uzbekistan 
5. Germany 
7. Mongolia 
7. Canada

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene khuukhduud yaji uls turjisun yum be?
2017-08-14
Зочин:
ямар муу байна аа. улс төржиж явахаар бэлтгэлээ хийгээч.
2017-08-14