С.Ганбаатарыг торгож, 50 сая воныг улсын орлого болголоо
2017-08-15

Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг тус тус зөрчсөн тухай гомдлыг шалгасан байна. 

 

 

Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс 2017 оны наймдугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан аж.

 

2017 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 16.00 цагт шүүх хурал товлон зарлаж, зөрчилд холбогдогч С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар гаргасан байдаг.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд шийтгэл ногдуулах тухай саналыг шүүх хүлээн авч ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд Зөрчилд холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй. 

 

2017 оны наймдугаар сарын 07-ны 16:00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн хугацаанд буюу 2017 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 16:00 цагт дахин товлон зарласан аж.

 

Шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж 2017 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 1,485 дугаар шийтгэвэрт зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

 

Мөн сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Чимээ:
Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гарсан юм бол авсан саналыг нь нөгөө хоёр дэвшигчид яаж хуваахуу. Эсвэл ерөнхийлөгчийн сонгууль бүхэлдээ хүчингүй болохнээ.
2017-08-15
Үнэн үг:
Сонгууль яваад өнгөрсөн Ганбаатар оролцдогоороо оролцсон бараг ялах дөхсөн, өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн ажил манай төрийн үйл ажиллагаа, тэр харилцааг нь зохицуулж байх хууль, эрх зүй бодит бус хэлбэрдэл салахгүй байгаад л шудрага ёс тогтохгүй нийгэм хямрал, хэрүүлээс салахгүй байаа юм. Үйл явдал болоод өнгөрсөн хойно одоо нэр дэвшигчээс тат гэж шүүхийн шийдвэр гарна гэж юу гэсэн үг вэ, ёс болгож оромдож байгаагийн сонгодог жишээ энэ мөн үү. Ийм шүүхийн тогтолцоо байгаад яах юм. Нийгэмд шудрага бус үйлдэл бүрийг тэр цагт нь, газар дээр нь таслан зогсоодог байж л нийгэм эрүүлжинэ шүү дээ. Ийм оронцог болсон, хүнд суртлын төсвийн мөнгө үрэн таран болгон залгиж байдаг өөрөө өөрийгөө хуурсан тогтолцооноос Монголчууд салахгүй бол энэ үндэстэн мөхөхөд ойрхон байна шүү. Энэ зөвхөн шүүхийн тогтолцоонд байгаа хэрэг биш нийт нийгэм, төрийн салаа мөчир бүрт нэвчин бидний амьдралыг ялзалж байна
2017-08-15
БАГ БАГ:
ЕЕРИЙГ НЬ ХYНДЭЛЖ ИТГЭСЭН БYГДИЙГ ХООСРУУЛЖ ГИШГЭЭД ГАРДАГ ОРЧИН YЕИЙН ФЕОДАЛ ШYYДЭЭ
2017-08-15
БАГ БАГ:
ЕРЕНХИЙЛЕГЧ БОЛСОН БОЛ БYР САМРААД ДУУСГАНА. ЭХ ОРОНЧ ДYРТЭЙ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН Ш ДЭЭ. ЕЕ
2017-08-15
Пэнгш:
Ерөнхийлөгч болсон бол мөн их хахуул авах байсан нөхөр шүү. .
2017-08-15
зочин:
Даанч их томроод ялагдсаныхаа дараа ч ард олныг битгий санал өг гээд уриалаад байсан юм.Чангахан унаж жаахан өвдөх л байхдаа.Одоо энэ тэнэгт хэн хандаив өгөх юм
2017-08-15
Зочин:
Аль хэзээний идчихсэн тэр мөнгийг. Ард түмнээсээ хандив гуйгаад хайрцаг бариад явбал яасийн
2017-08-15