Нью Йоркчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаарджээ
2017-08-15

АНУ-ын Нью Йорк хотноо олон мянган иргэн Ерөнхийлөгч Дональд Трампыг  эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  

 

 

Жагсагчид “Трамп цамхаг”-ийн өмнө жагссан байна. Тэд гартаа “Төрөөс зайл”, “Хогийн фашизм” гэх мэт лоозон барьцгаасан байжээ.

 

Нью Йоркчууд анх удаагаа Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж буй биш юм. Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсаны дараахан Нью Йорк хотноо 100 мянга гаруй оролцсон жагсаал болсон билээ. Зарим жагсагчид Ерөнхийлөгчөө уур амьсгалын өөрчлөлтийн “Парисын гэрээ”-нээс гарсан явдалд дургүйцлээ илэрхийлэв.

 

Дэлхийн 147 улс нэгдсэн уг гэрээнээс гарч буйгаа Трамп сарын өмнө мэдэгдсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин