Б.Серикт хоёр өрөө байр, 35 сая төгрөг бэлэглэжээ
2017-08-15

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолны мялаалга  наадам энэ сарын 12-ны өдөр түүний төрсөн нутаг Улаанхус суманд зохион байгуулагджээ.

 

Б.Серикт "Сувдан сондор" хотхоноос 2 өрөө байр, мөнгөн шагналаар тус тус шагнаж хүндэтгэл үзүүлсэн байна. Хоёр өрөө байрны батламж болон мөнгөн шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан гардуулжээ.Мөн  УИХ-ын гишүүн Д.Мурат 15 сая төгрөг, бизнесмен Т.Сырымбек 20 сая төгрөгөөр тус тус шагнасан байна.

 

Улсын начин Б.Серикийн цолны мялаалга наадамд нийт 64 бөх хүч үзэн барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адьяа үзүүрлэжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин