Төрөлт 8.2 хувиар буурчээ
2017-08-15

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн долоодугаар сарын байдлаарх мэдээллийг танилцууллаа.

 

Улсын хэмжээнд 2017 оны эхний 7  сард 41977 эх амаржиж, төрсөн хүүхэд 42245 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3629 буюу 8.2 хувиар, төрсөн хүүхэд 3571 буюу 7.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Сүүлийн таван жилийн долоодугаар сард хамгийн олон буюу 7170 хүүхэд мэндэлсэн нь 2014 он бол харин хамгийн цөөн буюу 6709 хүүхэд мэндэлсэн нь 2017 он ажээ.

 

Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний 7 сард 604 болж, өмнөх оны мөн үеэс 295 (32.8%)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж, өмнөх оны мөн үеэс 354 (32.9%)-өөр буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 7 дугаар сард 76 болж, өмнөх сараас 14 (15.6%)-өөр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 95 болж, 10 (9.5%)-аар буурсан байна.

 

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 оны эхний 7 сард 14 болж, өмнөх оны мөн үеэс 6 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 6 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 оны 7 дугаар сард 11 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 14 болж, 3 хүүхдээр буурсан байна.

 

Эхийн эндэгдэл 2017 оны эхний 7 сард 10 болж, өмнөх оны мөн үеэс 16 (61.5%)-гаар буурлаа. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2017 оны эхний 7 сард 23.7 болж, өмнөх оны мөн үеэс 33.1-ээр буурчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hervvl uruultai henz hvvhedtei aild hvvhed ireh durgvi bdg ,,mongol ulsiig harahad yg l iim bna etseg ni ehnertei ch um shig vgvi ch um shig hulgai hudal 2 00 nuuhiin tuld evlvvlgeer hooloo zogoodog iim etsegtei ail uudluh vv
2017-08-15