НБА-д марихуаны хэрэглээг зөвшөөрч магадгүй
2017-08-15

НБА-ын коммисар Адам Силвэр хэрвээ шинжлэх ухаанаар боломжтой гэж үзвэл эмчилгээний журмаар марихуан хэрэглэхийг тоглогчдод зөвшөөрнө гэжээ. Түүний үзэж байгаагаар бусад эмийн адилаар тунг нь тааруулах л хэрэгтэй гэнэ.

 

 

НФЛ буюу мэргэжлийн хөлбөмбөгийн лигт ч гэсэн өвчин намдаах зорилгоор мансууруулах өвсийг зөвшөөрөх эсэх дээр нухацтай хандаж байгаа билээ.

 

НФЛ каннабисыг өвчин намдаах зорилгоор тоглогчид хэрэглэж болох эсэх дээр ярилцаж байгаа. НБА бол бусад мэргэжлийн лигүүдтэйгээ адилхан ардчилсан зарчмаар аливаа асуудалд ханддаг лиг. Тиймээс эмчилгээний журмаар мансууруулах өвс хэрэглэх боломжтой юу гэсэн сэтгүүлчийн асуултанд Адам Силвэр дараах хариултыг өгсөн байна.

 

Силвэр: Бид энэ талаар авч хэлэлцэж байгаа. Марихуаныг эмчилгээний зорилгоор ашиглаж болохыг шинжлэх ухаанаар нотлох эсэх нь миний сонирхлыг их татаж байна. Миний хувийн өнцгөөс харахад бусад эмийн адил өвчин намдаах зорилгоор ашииглаж боломжтой гэж ажиглагддаг. Гэхдээ үүнийг бас тоглогчдын холбоотой зөвшилцөж байж шийдэх ёстой асуудал байх. Гэхдээ шинжээчид үүнийг эрүүл мэндэд ашигтай гээд үзчихвэл бид дургүйлхээд байх зүйл байхгүй. Сагсан бөмбөг бусад спортыг бодвол тийм их өвдөлт аваад байдаггүй спорт учраас хэмжээг нь тааруулах нь чухал. Тийм их хэмжээгээр хэрэглэх шаардлага байхгүй гэжээ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин