Мод унаж, 13 хүн амиа алджээ
2017-08-16

Португалийн Мадера гэх арал дээр шашны ёслолын үеэр осол гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Ёслол үйлдэж байсан газраас холгүй нэгэн мод иргэдийн дээрээс унажээ.

 

Уг ослын улмаас 13 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын дунд хоёр хүүхэд болон хэд хэдэн гадаадын иргэн бий хэмээн албаныхан мэдээлэв.

 

Иргэдийн дээрээс унаж, олон хүний аминд хүрсэн уг мод 2000 жилийн настай аж.

 

Энэхүү үйл явдлын дараахан ёслол үйлдэж байсан газар эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд уг үйл явдлын үеэр олон хүн бэртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин