Хаанаа доромжилсон залуу хорих ял авчээ
2017-08-16

Тайландын эзэн хаан Маха  Важиралонгкорныг доромжилсон оюутан залуу хорих ял авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Жапупат Вонпаттаракса гэх 22 настай залуу өөрийн фэйсбүүк хуудастаа эзэн хааныхаа талаар таагүй сэтгэгдлүүдийг нийтэлсэн аж.

 

Тайланд эзэн хаанаа доромжлохыг хуулиараа хориглосон байдаг юм.

 

Оюутан залууг буруутай хэмээн үзэж, 2.5 жилийн хорих ялаар шийтгэжээ. Жапупат харамсч буйгаа илэрхийлэн, өршөөл үзүүлэхийн гуйсан аж. Шүүхийн шийдвэрийн дараа залуугийн гэр бүл болон дэмжигчид нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

 

Эзэн хаанаа доромжилсон хэргээр хэдхэн сарын дотор 2600 орчим хүн ял сонссон байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин