А.Бүддорж: Жагсаалд 400 гаруй жолооч оролцоно
2017-08-16

Дэлхийн хамгийн урь түгжрэл Өмнөговьд үүсээд буй талаар бид өмнө мэдээлсэн. Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэлх 250 км замын 160-т нь түгжрэл үүсч, жолооч нар зам дээр 10 гаруй хонож буй талаар мэдээлж байсан. Өнөө ч энэ асуудал цэгцрээгүй байна. Тиймээс Цэцийн хөдөлгөөн ТББ-ынхан зам хааж, тайван жагсаал хийхээр болжээ. Өнөөдөр өнөөдөр 12.00 цагт эхлэх аж. Энэ талаар Цэцийн хөдөлгөөн ТББ-ын тэргүүн А.Бүддоржоос тодрууллаа.

 

 

-Жагсаал хийх талаар мэдээлэл авлаа. Ямар зорилгоор жагсаал хийх болов?

 

-Яг одоо 12.00 цагт хил хааж, тайван жагсаал хийх гэж байна. Жагсаалд 400 гаруй хүн оролцоно. Бид 2000 гаруй жолоочтой уулзаж, 1000 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байна. Уртын урт тээвэр буюу Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл явж байгаа нь хүндрэлтэй ийм асуудал үүсгээд байна. Харин Тавантолгойгоос Цагаан хаданд буулгаад тэндээсээ Хятад руу тээвэрлэдэг болмоор байна. Өмнө нь ингэж тээвэрлээд болдог байсан. Бид ийм шаардлагыг тавина. Мөн бид жолооч нарын цалинг нэмэх шаардлагыг тавих юм.

 

-Хилийн нөхцөл байдал ямар байна. Хятадын хил дээр яагаад ийм асуудал үүсэв?

 

-Монголын жолооч нарыг хориотой эд зүйлс хилээр гаргасан гэсэн үндэслэлээр хилээ улам чангатгаад байна. Гар буу, алтан бурхан, хүүхэн гаргасан гэх зүйл ярьж байгаа. Гэвч үнэхээр жолооч нар тийм зүйл гаргасан уу, хэн гаргасан гэдэг нь тодорхойгүй. Өдөрт хилээр 1 000 машин гардаг байсан. Харин одоо ихдээ л 100 машин гарч байна. Нэг машиныг 30-40 минут шалгаж, маш их цаг алдаж байна. Жолооч нар зам дээр 10 гаруй хонож байна.

 

-Олон машины түгжрэл үүссэн нь цөөнгүй хүний бөөгнөрөл үүсгэж байгаа. Одоо хичнээн жолооч байна. Эмх замбараагүй нөхцөл байдал үүсч байна уу?

 

-6420 жолооч байна. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил гараагүй гэсэн мэдээлэл өгсөн. Гэсэн ч жолооч нар шороон замаар явах тохиолдол их гарч байна. Ингэж хулгайн замаар явах нь жолооч нарын дунд зөрчил үүсгэж магадгүй.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Нүүрсээ гаргахаа болий:
Нохой долоо
2017-08-21
Зочин:
Ачаа авцан замд гарцан биш л бол больчооч
2017-08-19
Зочин:
Ингэж хятадуудын элэг доог болох гэж дээ. Хужаа нар цаана чинь аль хэдийн бичлэг хийчихсэн хөх инээд нь хүрээд хараад хэвтэж байгаа! Муусайн хужаа нар гээд том том хашгираад байдаг гарууд ямбий сэгээ тэврээд гацах нь энэ дээ!
2017-08-18
ввв:
Монгол улс ганц нүүрсний үнэ өсөхөд эдийн засаг санй байна гэж ойлгодог үйлдвэрлэлээ дэмж
2017-08-18
ввв:
Монгол улс ганц нүүрсний үнэ өсөхөд эдийн засаг санй байна гэж ойлгодог үйлдвэрлэлээ дэмж
2017-08-18
Зочин:
Зарим тэнэгүүд байх юм а. Хилээ хаалаа гээд бид нар л хохирно.төсөв бүрдэхээ байж төрийн албан хаагчид цалингаа авч чадахаа байна. Тэр хирээр худалдан авалт буурч дэлгүүр хоршоо дампуурна. Хүнсний үнэ нэмэгдэнэ. Нүүрсээ зарахаа болъе гээд байгаа хулгайчуудаас болж улс орон мөхнө. Манайх битгий хэл австрали, хойд солонгос зэрэг олон орон хятадууд нүүрсийг нь авахгү болоод ирэхээр эдийн засгийн хувьд хямралд орж байна. Үхэр монголчууд
2017-08-18
Зочин.:
Заавал гаргах албагүй.Хятадын нүүрсний чанар манайхаас муу.энэ жил 2 ч уурхайд сүйрэл болсон тэд хэзээ ч авна.харин жаахан үнээ өсгөх хэрэгтэй .
2017-08-18
zochin:
Uul ni hunduj bui asuudal chuhal asuudal. Gevch ene Buddorj gj mangar sagsuu batsaan lav bish shuu. Ard olnii zovlongoos iluu ashig honjoo l haij bga tuilbargui zavaan batsaan bga yum. Olon hun gerchilne shuu. Zah deerees soyliin terguunii myalali avchihaad garduulaad og geel tsetsiin tamgiin gazar dr yvj bh jisheenii. Temtseend ch orj chadahgui. Har hor nairuulaad uneheer hol yvahgui manhar bandi
2017-08-18
zochin:
hen negen hoorgon amitan shiiddeg asuudal bish bailtaa uchraa medehgui bj demii yumaar buu orol gej zovloe do duu huu
2017-08-18
Иргэн:
Хэдхэн км төмөр зам тавьчих боломж байж л байгаа.Бүүр хямрал,өртөй байсан ч.Офишоруудаасаа,Баяр,Баярцогтоос аваад ч.Орос хоригт байгаа ч 250 км төмөр зам хамтраад барьчих боломж байж л байгаа.Дээрээ суудлаа олоргүй бол,доороо гүйдлээ олохгүй гэдэг болж байна даа.
2017-08-18
Иргэн:
Хятад улс нүүрсний нөөцөөр дэлхийд 1д ордог.орос улс өөрсдөө нүүрс гаргадаг.3дагч оронд гаргахын тулд орос хятадыг дамжин , тээврийн өртөг өгдөр тул боломжгүй.одоогоор бодит боломж хятад руу гаргах
2017-08-18
Зочин:
Цагдаа нар авилгал аваад байна шүү дээ.Эмх замбараатай, журамтай,сахилга баттай байвал юу гэж шороогоор явах вэ дээ? Оюу толгойгоор явж байна ханбогд цагаан хадны цагдаа хууль сахиулагчид авилгал аваад байна.сахилга бат журамгүй байдал жолооч нарыг бухимдуулж байна.Ийм байдлаар ажил явуулбал энэ өвлийг жолооч нар давахад бэрх байна даа
2017-08-18
Хужаад хужаа зангаар хариулж сур!:
Хятадуудад дээрэлхүүлж тарвага болж байхаар нүүрсээ хятадлуу тээвэрлэхээ больчих хэрэгтэйшдээ.Муусайн луухаанууд нүүрс авахын тулд монголчуудын өлмийд бөхөлзөхгүй хаачих юм?коксжон нүүрс хужаагаас өөр авах улсуудтай гэрээ хийгээд гаргаад эхлэхэд л луухаанууд хулхи нь буунашүүдээ.
2017-08-17
Хужаа:
Төмөр зам, туузан дамжуулагч бариулчихсан бол ингэж зовох уу. Тэгээд тарвагадорж царайлаад байж бай.
2017-08-17
Зочин:
battulga erunhiilugch boloh ni manai niigem her bohir bolsniig sanuulaad bgaa um. emhboldoos deer bail medne. ghdee alsiin haraagui hubia munguu bodoj tumur zam yabuulahguin tuld hurshuu daisan met uzsen eegeetei orond hyatad ehnii dohoigoo ugch bui ni ene. yah ch argagagui
2017-08-17
Зочин:
Женко шиг ерөнхийлөгчтэй орон өөдлөхгүй ээ. Үндэсний ТВ-ээр баахан элий балай юм яриад, Хятадын зүгээс хариу арга хэмжээ авч байгаа нь тэр гэсээн. Угаасаа төмөр замтай, энэ боомт нь олон улсын статустай бол юу гэж ингэхэв дээ. Засгийн газар Монгол улсынхаа эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсэн дээрээ анхаарлаа хандуулмаар байна.
2017-08-17
Зочин:
Сая Цогтцэцийн миний жагсаалд оролцоод өгөөч. Мөнгө өгнө гээд явж байсан нөхөр дөө
2017-08-16
Зочин:
zasag uneheer novsh yumaa tumur zamaa ehleechee tsag hugatsaa huleehgui 2020 on udahgui hayand irlee yugaa huleegeed bn ve
2017-08-16
Зочин:
Genko Iran Pakistan ruu nuurs gargana gesen
2017-08-16
зочин:
наадах чинь энэ тэндээс мөнгө үантаажлаад. явж байдаг гар ш дээ
2017-08-16
Зочин:
энд олон хүний амьдрал бгаа шүү
2017-08-16
bugdii ni buud:
2 ulsiin hil gaaliin nariin tuvugtei asuudal ene muu sheesees bolood uurchlugduhuu mashinaa taviad zailtsgaa
2017-08-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-16
ЗОЧИН:
ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШААРДАЖ ЖАГСААЛ ХИЙ. ӨӨР ЯМАР Ч АРГА БАЙХГҮЙ.
2017-08-16
ЗОЧИН:
ЭНЭ АСУУДЛЫГ ХУРДАН ЦЭГЦЭЛЭХГҮЙ БОЛ ХҮНИЙ АР АМЬДРАЛ..БАС БИЕ ХАА ӨВДДӨГ ЖОЛООЧ БГАА ШҮҮ ДЭЭ.
2017-08-16