“Тусгаар тогтнол-100” ТББ мэдээлэл хийлээ
2017-08-16

 

Олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсаар байгаа “давхар дээл”ийн асуудлын талаар “Тусгаар тогтнол-100” ТББ хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд  Засгийн газрын нийт гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болох заалт байгаа. Төрийн эрх мэдлийг хуваарилах онол нь  “давхар дээл”-гүй байхыг зөвлөсөн байдаг ч дэлхийн улс орнууд төрийн дэглэм тогтолцооны онцлогоосоо хамааран харилцан адилгүй байдаг.

 

Харин тус ТББ-ын хувьд  “давхар дээл”-тэй байсан тохиолдолд ямар харьцаатай байхыг олон нийтийн санал асуулгаар дамжуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ асуудлыг “Тусгаар тогтнол-100”  ТББ-ын тэргүүн Н.Сэрчим ирэх  9-р сард болох МАН-ын их хурлаар хэлэлцэж, шийдвэрлэж өгөх хүсэлтээ намын удирдлагуудаа хүргүүлжээ.

 

Б.Мөнхбаатар

Shuud.mn
Сонин хачин