АШУҮИС-ийн системд хууль бусаар нэвтэрчээ
2017-08-16

 

Ховд аймгийн харъяат “Б” гэгч нь шунахайн сэдэлтээр бусадтай үгсэн тохиролцож, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн www.main.xcloud.mn системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварлажээ. 


Монгол Улсын Засгийн газраас олгодог оюутны тэтгэлэг 70000 төгрөгийг авах шалгуур үзүүлэлтийг хангуулж тэтгэлэг өгч, улирлаар тооцон олгодог тэтгэлэгийн нэг сарын тэтгэлэгтэй тэнцэх мөнгийг авдаг болохыг тогтоож, “Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад 3.360.000 төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэргийг илрүүлэн шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хакердаагүй байхоо, харин мэддэг хүмүүсээс нь пасвордыг нь худалдаж аваа биздээ
2017-08-16