Монголын мал 17 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна
2017-08-16

АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийн талаар салбарын дөрвөн яамны удирдлагуудаас мэдээлэл сонссон байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Д.Эрдэнэбат мэдээлэлдээ ХХААХҮЯ-ны мэдээллээр нийт нутгийн 20 хувь гандуу байна. Зуншлага оройтсон учраас онцгой эрсдэлтэй өвөл болж болзошгүй. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлд Засгийн газар онцгой анхаарах ёстой гэдгийг онцлов.

 

 

Боловсролд төрийн бодлого дутагдаж байна

 

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын мэдээллийг сонслоо. Манай бүлгийн зүгээс боловсролын яаманд төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгааг хэлсэн. Төрийн бодлогогүй байдлаас болоод боловсролын салбарын өдөр тутмын үйл ажиллагаа хүндэрсэн. Боловсролын системийн эрхзүйн орчныг өөрчилж, боловсон хүчний бодлоготой байх асуудлыг яаралтай хийх хэрэгтэй гэдгийг манай гишүүд сануулсан.

 

Боловсролын салбарт тулгарч байгаа өөр нэг асуудал нь алслагдсан аймгуудын оюутнуудын дотуур байрыг шийдэж чаддаггүй. Үүнийг цэгцлэх шаардлагыг тавьсан. Мөн оюутнуудын эрүүл мэндэд онцгой анхаарах ёстой. Ямар нэг хүндрэл бэрхшээлгүй эмнэлэгт хандаж, эмчлүүлдэг боломжийг бий болгох шаардлагатай.

 

Аймгуудыг дулаанаар хангах ажлыг яаравчил

 

Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл хангалттай явагдаж байна. Манай гишүүд эрчим хүчний салбарын цаашдын бодлогыг зөв боловсруулж, олон нийтэд ойлгомжтой болго гэсэн шаардлагыг тавьж байгаа. Дулаан, цахилгааны эрчим хүчний ямар шинэ байгууламж баригдах талаар ойлгомжтой мэдээлэл өгөөч гэсэн.

 

Нэг санаа зовоож байгаа зүйл нь аймгуудын дулаан хангамжийн асуудал. Өмнөх Засгийн газар 10 аймагт дулааны станц барих шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу гэрээ хийгдсэн компаниудын ажлыг үргэлжлүүлж, аймгуудыг дулаанаар хангах ажлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэйг анхааруулсан.

 

Монголын 66 сая мал 17 их наяд төгрөгийн үнэлгээтэй

 

ХААХҮЯ нэгдсэн бодлогоор ажлаа хийж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Хамгийн хүнд ачаа ХААХҮЯ-нд ирнэ. Бидэнд өгсөн мэдээллээр энэ жил 66 сая мал  өвөлжих юм байна. Бид хүн болоод малынхаа үнэ цэнийг зайлшгүй мэдэж байгаа ёстой. ХААХҮЯ-ны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар 66 сая мал 17 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. 17 их наяд төгрөг гэдэг бол Монголын гурван жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний баялаг. Тиймээс малыг өнтэй өвөлжүүлэхэд онцгой анхаарах ёстой. Бидний хамгийн үнэ цэнэтэй түүхий эд, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн бол яах аргагүй 66 сая мал мөн.

 

Хүүхдийн мөнгө тасалдаж магадгүй

 

Сангийн яамнаас өвөлжилтийн бэлтгэлийн чиглэлээр хөрөнгө сангийн нөөц хэр байгаа талаар мэдээлэл авлаа. Дэд сайд нөөц байгаа ч төсвийн тодотгол хийхгүйгээр шийдэж болохгүйг хэлж байна.

 

Хүндэрч болзошгүй өвөлжилтийн бэлтгэлийг хангахад Засгийн газар төсөвтөө тодотгол оруулж, хөрөнгө санхүүг шийдэх шаардлагатай. Өөр нэг асуудал нь валютын ханш. Сангийн яамны мэдээллээр өнгөрсөн хугацаанд улсын төсвийн орлого нэмэгдсэн. Үүний гол шалтгаан нь нүүрсний борлуулалт хоёр дахин өсч, үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэх мэдээллийг өглөө. Энд нэг ойлгомжгүй зүйл байна. Нүүрсний үнэ, борлуулалт нэмэгдэхэд валютын ханш яагаад саваад байна вэ.

 

Хүүхдийн мөнгөнд зориулсан 160 тэрбум төгрөг олгогдоод дууссан. 9, 10 дугаар сарын хүүхдийн мөнгөний 110 тэрбум төгрөгийн дутагдалд орох учраас мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байна. Тиймээс ээлжит бус чуулганаа яаралтай хуралдуулж, энэ хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатай.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ их малтай өас оюу толгой таван толгой эрдэнэт гээд том том уурхайгаа ашиглах мөртлөө яагаад 3 сая хүрэхгүй ард түмэн ядуу байдаг юм бэ үнэхээр ойлгохгүй байна
2017-08-17
z:
энэ нэг хэлгүй түнтгэр нөхрийг үргэлж хажуудаа суулгах юм в бе хамгаалагч юмуу хаашаан
2017-08-16
зочин:
АН-ын балагтай үхэрүүд зайлж үз
2017-08-16
Зочин:
Үгүй овоо шдээ энэ Эрдэнэбат чинь үржүүлэхийн хүрд мэддэг юм байна шдээ..
2017-08-16
Зочин:
Үгүй овоо шдээ энэ Эрдэнэбат чинь үржүүлэхийн хүрд мэддэг юм байна шдээ..
2017-08-16
Ахлам:
Үгүй овоо шдээ энэ Эрдэнэбат чинь үржүүлэхийн хүнд мэддэг юм байна шдээ
2017-08-16
dsn:
ta ungursun jiluuded untaj bgaagui biz? uuriin said bhd bolovsrol bolohgui bn gej yri bail uu? ser ser!
2017-08-16
зочин:
АН-ынхаа битгий худлаа Шоудаад бай, дүрдээ итгэчихсэн зүгээр, Саяын Ерөнхийлөгчийн Сонгуулиар Ард иргэд Хүний нь сонгож ХБаттулгад саналаа өгсөн болохоос биш АН-д өгөөгүй юм шүү, Та нарын тарьсан балаг багадаагүй л байх шүү
2017-08-16
Bolovsroliin saidaa uter turgen solioch:
Akademich, shinjleh uhaanii doktor nertei saaral ordnoor l ergeldej said darga nariin tolgoig erguulj amidardag heden yumnaasaa yam mash hurdan salah heregtei. Sudalgaanii baiguullaga, ih surguuliud bol bie daasan, bie bieniihee heregt hoshuu durdeggui, akademik erkh chuluug hundetgedeg ni ene horvoogiin yos. Getel Mongold ih surguuliin udirdah zuvluliig akademich nertei yu ch hiideggui yumsaar duurgesen ni haa ch baihgui teneglel. Ene zasgiin gazar ene aldaagaa mash ih uneer tuluh bolno. Ih surguuliin bagsh nar Akademiin hed shig yu ch meddeggui, busdiig zuguidaj dolginoj baidag humuus bish shuu, ta nar bur ustah tatan buugdah zamdaa orson bgaa shuu
2017-08-16