ГИХГ-т 303 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа
2017-08-16

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах, Харьяатын газрын дарга Б.Хатантуул тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-ны Нийтийг аюулаас хамгаалах танхимийн Хилээр орох, гарах асуудал хариуцсан товчооны дарга Яан Баохуагийн урилгаар  2017 оны 4 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд ӨМӨЗО—д албан айлчлал хийсэн билээ. Уг айлчлалаар тус товчооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, туршлага судлан ГИХГ-д шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар танилцуулж, нийт 830,000 юаний өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээн авахаар хэлэлцсэн юм.

 

 

Уг хэлэлцээрийн дагуу ӨМӨЗО-ны Нийтийг аюулаас хамгаалах танхимаас Гадаадын иргэн, харьяатын газарт шаардлагатай 830,000 юань буюу 303 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хангамж хэрэгслийг гардуулан өглөө. Уг арга хэмжээг 2017 оны 08 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулсан бөгөөд ГИХГ-ын дарга Д.Мөрөн, Хангалт үйлчилгээний газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЭЗГХХ-ийн дарга Ч.Тулгацоодол,  Санхүүгийн хэлтсийн дарга Б.Даваажав нар оролцож, тоног төхөөрөмжөө хүлээн авлаа.

Shuud.mn
Сонин хачин