Цагдаа нар буудлагын төрлөөр найман медаль хүртэв
2017-08-16

Дэлхийн цагдаагийн спортын их наадам АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод үргэлжилж байна.  Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна.

 

Дэлхийн Цагдаагийн спортын их наадмын буудлагын спортын терелд “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч, ОУХМ, цагдаагийн дэслэгч О.Энхсайхан хувийн дүнгээр нэг менге, нэг хүрэл медаль, багийн дүнгээр нэг менге, нэг хүрэл медаль, Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, ОУХМ, цагдаагийн ахлах ахлагч Б.Бишрэл хувийн дүнгээр хоёр алт, багийн дүнгээр нэг менге, нэг хурэл медаль тус тус хүртжээ.

 

Тэмцээн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин