ОУХМ Э.Халиунболд дэлхийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2017-08-16

 

АНУ-ын Лос Анжелес хотод Дэлхийн Цагдаагийн Спортын их наадам үргэлжилж байна.  Уг наадамд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчид амжилттай оролцсож байгаа билээ.

 

Тэмцээн эхэлсэн өдрөөс хойш оролцож буй бараг бүх төрөлдөө медал хүртээд байгаа тамирчдын цувааг үргэлжлүүлсэн үйл явдал тэмцээний сүүлийн өдрүүдэд ч тохиосоор байна.

 

Тодруулбал өчигдөр Глен Хеленд болсон мотокроссын “OPEN PRO” ангилалд Нийслэлийн Цагдаагийн Газар, Хүч Спорт Хорооны тамирчин Э. Халиунболд хүрэл медал хүртсэн байна. Э.Халиунболд өмнө нь уг тэмцээнээс алт, мөнгөн медал хүртэж байсан юм.

 

Уг тэмцээний тухайд 70 гаруй орны 10000 гаруй тамирчид спортын 60 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог тэмцээн юм.

 

Манай улсыг төлөөлж оролцож буй “Хүч Спорт Хороо”-ны шигшээ баг жудо бөх, буудлага, мотокросс, хүндийг өргөлт, сонгомол болон чөлөөт бөх, дугуйн спорт, жиү жицү гэсэн төрлүүдэд одоогийн байдлаар медал аваад байгаа юм.

 

  Дэлхийн Цагдаагийн Спортын их наадам маргааш өндөрлөнө.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баяр хүргэе
2017-08-24
Зочин:
естой их зангуй шд ер нь жаахан зан бхад зугээр. аль болгонтой ярьж хеерех зав энэ хунд огт бхгуй юм бналээ давхиж мотоциклтой гоо харайж бхыг нь хараарай манайхаан бур унэхээр аймаар бас бахархмаар юм бна лээ монголд болох уралдаанд угаасаа энэ хуухдийг хэн ч гуйцэхгуй енеедертее лав. бур хэдэн тойргоор идэж туруулдэг юм бна лээ
2017-08-20
Бямбаа:
Баяр хүргье мундаг шүү
2017-08-20
oorii:
bayr xurge zaluu nasaa gej sa ixan ymaa
2017-08-19
unshigch:
haluun bayar hyrgej ulam ich amjilt hysie
2017-08-17
зочин:
Дэндүү их зантай залуу юм байна лээ.
2017-08-16