Улаанбаатар
Уран зургаар гэрээ халаах эко технологийг дэлгэжээ
2017-8-17

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа “Шинэ Айл” худалдааны төвд  нээгдлээ. Үзэсгэлэн худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, 300 гаруй бүтээгдэхүүн, шийдлээ дэлгэжээ. Үзэсгэлэнд тавигдсан зарим бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

 

 

ЭКО ЗУРГАН ХАЛААГУУР

 

Энэ бол энгийн нэг зураг биш халаагуур гэвэл та итгэх үү. Манай улсын цахилгаан халаагуурын стандарт халаагуурын гадаргуу дээр 100°C хүртэл халж болно гэж заасан байдаг. Эко зурган халаагуур нь гадаргуу дээрээ 100°C хүртэл, тухайн орчиноо 35°C хүртэл халаадаг аж. Цахилгаан дамжуулж буй үндсэн түүхий эд нь хүрмэн чулуу ба карбоноор хийсэн хавтан юм. Уг халаалтын хавтан дотор ямар ч цахилгаан утас байхгүй учир хавтанг цөмлөх, цоолох, тайрах ямар ч тохиолдолд халах чадвар нь хэвийн байдгаараа онцлогтой. Уламжлалт халаагуурт цахилгаан гүйдэл нь утсаар дамждаг.Тэгвэл зурган халаагуурын цахилгаан гүйдэл дамжуулж буй үндсэн түүхий эд нь чулуу учраас 1-2 дахин бага цахилгааны чадал шаарддаг байна. Ингэснээрээ энгийн цахилгаан халаагчтай харьцуулбал цахилгааны зардал 40-80 хувийг бодитоор хэмнэнэ гэсэн тооцоог хийжээ.

 

ШАТАЛТЫГ ДЭМЖИГЧ

 

 

“ХАНАНХИШИГ  ХХК”-с танилцуулж байгаа Clean Coal бол нүүрсний шаталтыг дэмжин бүрэн шаталт явуулж утаатай хамт агаарт хаягдах хорт хий(Нүүрс төрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл,Азотын исэл)-г бууруулж хөө тортог, үнс багасгах үйлчилгээтэй уусмал юм. Нүүрсэнд 10-20 хувь хэмнэлттэй хурдан асч цаг хэмнэдэг 5-7 минутад асдаг ,угаар үнэр багатай, нүүрс төрөгчийн дутуу исэл болон хүхрийн давхар исэл зэрэг хорт хийг 46-72 хувь бууруулж, үнс нурмыг 30 хувийг  багасгадаг уусмал аж.

 

МАШИН ХАЛААГЧ

 

Энэ бол автомашины хөдөлгүүрийг халаах хугацааг 50 хувиар бууруулагч. Ингэснээр хорт утааны ялгаралт буурч, тоосонцорыг 70-80 хувиар бууруулна. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр 1000 л шатахуун тутамд 100 кг нүүрс хүчлийн хийг бууруулна.

 

Б.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
po:
10n jiliin omno l ereend bdg bsn ed shdee
2017-08-18