Европын холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулна
2017-08-17

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

 

Европын холбоо нь өөрийн бүрэн эрхт, дипломат статустай Төлөөлөгчийн газраа Монголд байгуулах шийдвэрээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан байна. Ингэснээр Европын холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.

 

Европын холбоо нь Төлөөлөгчийн газрын тэргүүнээ энэ оны есдүгээр сард багтаан томилж, үйл ажиллагаагаа 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд тус Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар дахь Италийн Элчин сайдын яаманы байранд ажиллуулах юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дурвэгсэдийг оруулах ажил хийгдэх вий дээ
2017-08-17