Испанид халдлага болж, 13 хүн амиа алдлаа
2017-08-18

Испаний Барселона хотын Ла Рамбла орчимд террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Халдлагаар 13 хүн амиа алдаж, 80 орчим хүн бэртсэн хэмээн албаныхан уламжлав. Цагаан өнгийн фургон машинтай этгээд иргэдийг дайрчээ.  Эрх баригчид уг үйл явдлыг “террорист халдлага” хэмээн мэдэгдэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан аж.

 

Цагдаагийнхан хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд тэднийг ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой байж болзошнгүй гэсэн байна.

 

Испаний Ерөнхий сайд Мариано Рахои Барселона хотын хамгаалалтыг нэмэгдүүлэх зарлиг буулгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин