Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ
2017-08-18

 

Испанийн нэрт дугуйчин Самуэль Санчесийн допингийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүний цусны шинжилгээнээс GHRP-2 гэх хориотой бодис илэрсэн байна. Энэ жил 39 настай туршлагатай тамирчны хувьд элит ангиллын BMC Racing багт уралдаж байгаа ч ОУДХ-ноос түүний Б сорьцын шинжилгээний хариу гартал уралдах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

Тур де Франс, Вуэльта Испани зэрэг гранп тур уралдаануудаас хэд хэдэн түрүү авч, 2011 онд Тур де Франсын уулын шатны лидерээр тодорч ногоон цамцны эзэн болж байсан тэрбээр энэ жил “Вуэльта Каталон” уралдаанаас нэг түрүү хүртээд байсан билээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд түрүүлж алтан медалийг энгэртээ зүүсэн түүхтэй.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин