Бэлхээс таван хүүхэд алга болжээ
2017-08-18

Бэлхэд байх гэрийнхээ гадаа тоглож байсан хүүхдүүд алга болсон мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарлаа. Мэдээллийн мөрөөр бид ар гэрийнхэнтэй нь холбогдсон юм.

 

 

12 настай А.Энхгэгээрэл охин энэ сарын 14-ний өдөр гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон аж. Гэрийнхэн нь тухайн өдрийнхөө орой нь Сүхбатар дүүргийн цагдаагийн II хэлтэст хандаж, хүүхэд алга болсон мэдээллийг өгчээ. Харин цагдаагийн байгууллага төдийлөн хайхрахгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэдгийг А.Энхгэгээрэл охины үеэл эгч Д.Мягмарсүрэн хэлж байна. Тэрбээр “цагдаагийн байгууллага 72 цагийн дараа шуурхай ажиллагаа зохион байгуулж, хайх ёстой юм байна. Гэтэл байцаагч нь гадуур ажилтай гээд бидэнтэй холбоо ч барихгүй байна. Бид үзэж хардаг хүмүүст ч хандсан. Хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй, битүү газар байна гэж хэлсэн” гэх мэдээллийг өглөө.

 

Мөн А.Энхгэгээрэл охинтой хамт хамар хашааных нь дөрвөн хүүхэд алга болсон аж. Тэдний эцэг эх хүүхдүүд алга болсны маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан байна. Одоогоор эцэг эхчүүд нийлэн, Бэлх орчмоор хайж байгаа аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Shudarga:
Selenge aimgiin zuunharaad ybj bsan ni olson bna
2017-08-18
Kub:
Zugaalj yavaad oldson gesen baikh shuu
2017-08-18
tarni:
Bitgii uls torjvvleed bai.xvvxdvvd alga bolchxood baixad ternii orond ochood xailtsaad ogooch
2017-08-18
kkkk:
Enhboldoos asuu battulgaar oluul ter 2 l chadnaaa
2017-08-18
zochin:
Hyyhed haihad ashiggyi bolohoor ajlaa hiihgyi bgyi yu 72 stag gedgee bolimoor yum hyn alga bolchihood baihad tanilgyi bol hudluhgyi sh dee anhaaral n uur zygt irgedee daramtalj ashig olj baihaar hiih estoi ajlaa hii l dee
2017-08-18
jjj:
neg urt hongil bdg gsn tendvuzeechee
2017-08-18
Pgn:
Зарим нэг хүнийг баривчлах болохоор үй түмээрээ очдог хүмүүс ажлаа сайн хийл дээ. Хүн хүч хүрдэггүй бол цагдагийн контор болгонд суудаг газар, хэлтэс, тасгийн дарга нараа дайчилж ажиллуулаач. нэг дүүргийн цагдаагийн нэг хэлтсээр ороход дүүрэн дарга нар, офицерүүд сууж байдаг. Гарч алга болсон хүүхдийг хайлдаа. энэ тэндхийн дарга нар дээр гүйцэтгэх ажиллагаа хийх болохоор нөгөө даргад нь таалагдахын тулд гялалзуур гэж. Жирийн иргэн би яагаад ийм бодолтой болов. Монголын цагдаад ажиллаадаг найз нар бий. Яагаад би тэд нарыгаа ингэж хэлэх болов оо.
2017-08-18
Зочин:
Байнга хүүхэд алга боллоо гэх юм. Хулгайлдаг болоод л алгаболж байгаа байлгүй дээ. Яагаад тэр хулгайч гарыг нь барьдаггүй юм бол...
2017-08-18
бурхан минь:
яанаа цагдаагийнхан сайн ажиллах хэрэгтэй
2017-08-18