АНУ-д өнөөдөр нар бүтэн хиртэнэ
2017-08-21

АНУ-ын томоохон хотын иргэд өнөөдөр нар бүтэн харахыг харж чадна хэмээн “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Өмнөд Каролина мужид оршин суудаг 12 сая гаруй хүн энэхүү байгалийн үзэгдлийг үзэх гэнэ. “Тус бүс нутагт бүтэн нар хиртэнэ” хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Сансар судлалын хүрээлэнгээс мэдээлсэн. Уг үзэгдлийг үзэхээр Өмнөд Каролинад олон сая хүрэлцэн ирээд байна.

 

Мөн нар хиртэлтийн үеэр АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан, их сургууль, одон орон судлах төвүүд болон корпорациудын тусламжтайгаар "Eclipse Mega Movie Project" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төслийг мэргэжлийн гэрэл зурагчид санаачилсан ба иргэд ч мөн тусгай аппликэйшний тусламжтай үүнд хувь нэмрээ оруулах боломжтой гэнэ.

 

 АНУ-д 1918 оноос хойших анхны нар бүтэн хиртэх үзэгдэл болох юм

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай цагаар хэзээ хэдийд гэдэг нь маниуст чухал ш дээ. Тэрийгээ бичээч.
2017-08-21