Хамтарсан цэргийн сургуулилт Ким Чен Уныг бухимдуулав
2017-08-21

Хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд АНУ болон Өмнөд Солонгос улс хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.  Уг цэргийн сургуулилтыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “Санаатай өдөөн турхирсан үйлдэл” хэмээн мэдэгдэв.

 

 

АНУ-ын Батлан хамгаалахын удирдлагууд “Хамтарсан цэргийн сургуулилт өдөөн турхирсан үйлдэл биш гэдгийг мэдэгдье” гэж уламжлав. Хамтарсан цэргийн сургуулилтад АНУ-аас 25 мянган цэрэг, Өмнөд Солонгосоос 30 мянган цэрэг оролцож байна.

 

Цэргийн сургуулилт Пхеньяныг хилэгнүүлж буй талаар олон улсын шинжээчид үзэж таамаглаж буй юм.

 

Учир нь АНУ, Хойд Солонгосын эрх баригчид өнгөрөгч долоо хоног хүртэл дайтахад бэлэн байдалтай байсан.  Пхеньян Гуам арлыг бөмбөгдөхөө сануулсан бол АНУ, тус улс руу гал нээхээ мэдэгдэж, олон улсын айдаст автуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин