ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
2012-01-11

     

 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.

            Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг төсвийн багцаасаа санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

            Мөн өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарцуулах нэмэлт хөрөнгийг төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чиглэл болгожээ. 

            Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хүлээсэн байна.

            Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, одоо хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой зардлыг Хүн амын хөгжлийн асуудлаархи Үндэсний хорооны төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байх болжээ.

            “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2012-2015 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сарын дараа дунд хугацааны хяналт-шинжилгээ, хэрэгжиж дууссаны дараа үнэлгээ хийх юм байна.

            Хөтөлбөрт манай улсын нийт өрхийн 15-аас доошгүй хувь буюу хамгийн бага хэрэглээтэй 130 мянган өрхийг эхний ээлжинд хамруулах юм. дээрх өрхийн  20-иос доошгүй хувь нь ядуурлаас гарсан байна гэж төлөвлөжээ.

            Хөтөлбөрт хамруулах өрхийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж, мэдээллийн баазын бага хэрэглээтэй бүлэгт орсон, ийм судалгаа хийгдээгүй бол сум, хорооны түвшинд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатайг нь тогтоож, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар баталгаажуулсан байх ёстой.

Түүнчлэн өрхийн нөхцөл байдлын үнэлгээгээр заавал хөгжих өрхийн бүлэгт хамрагдсан байх, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ албан ёсоор гаргасан байх шаардлага тавих юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. / Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-12
Энэ их утгагүй сүржин нэртэй сонгуульд хандсан хөтөлбөр байна. Энэ яг шалгарсан коммунист арга. Ингэж ардуудын мөнгийг оновчгүй зарцуулбал Ганди нар түүхэнд хараар бичигдэх нь гарцаагүй. Өрхийг дэмжинэ гэхээр л ард олон бүгдээрээ МАН-д саналаа өгөх юм байх даа.
2012-01-12
Ene tosloor bol tegeed YADUU orhuud hojih yum bna l daa. Amidrah gej baidgaaraa zutgej avsan heden tsaas ni amijirgaand ni barag hurdeggyi dund bas tuunees doohnuur amijirgaatai jinhene tatvar tolj ulsiin achaag nuruundaa uurch baigaa orhuud ni orhigdoh yum bna!!! Erhem darga nar oorsdoo ene talaar jaahan ultai bodmoor yum daa. Yaduu gej harj uzeed baihaar zarim humuus yaduu gesen todotgoltoi baih ni ashigtai geed ajil hiihgyi baigaa ch tohioldol baigaa. Yyniig anhaarval taarna!
2012-01-11