Оюутнуудын цахим картны захиалга эхэллээ
2017-08-21

Гэрэл зургийг mpa.mn

 

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэхэд  10 хоногийн хугацаа үлдээд байна.  Үүнтэй холбогдуулан оюутнуудын нийтийн тээврээр цахим картын талаар Улаанбаатар смарт карт компани болон нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Боловсролын газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

 

Оюутнуудын цахим карт авах хүсэлтийг өнөөдрөөс авна

 

  1. Энэ хичээлийн жилд нэгдүгээр курст шинээр элсч буй оюутнуудад цахим төлбөрийн картыг гурван үе шаттай олгох аж.
  2. Энэ сарын 21-25-ны хооронд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах хүсэлтээ өгнө.
  3. Нийслэлийн боловсролын газрын холбогдох мэргэжилтэн энэ сарын 28-30-ны хооронд цахим картыг идэвхжүүлж, их дээд сургуулиуд руу буцаана.

 

Харин их, дээд сургуулиуд оюутнууддаа есдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд тараана.

 

Өнгөрсөн жилүүдэд цахим төлбөрийн карт ашиглаж байсан II, III, IV курсын оюутнуудын картыг сунгана. Энэ оюутнууд мөн дээрх хугацаанд өөрийн сургуульдаа хүсэлтээ гаргаж, сунгасан картаа авах боломжтой.

 

Харин цахим төлбөрийн картаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн оюутнуудад дахин олгоно. Цахим картыг шинээр дахин авах оюутнууд 9 дүгээр сарын 1-8-ны хооронд өөрийн сургуульдаа хүсэлтээ гаргана. Их дээд сургуулийн ирүүлсэн хүсэлтийг нийслэлийн Боловсролын газар 9 дүгээр сарын 15-21-ний хооронд нэгтгэж, шалгаад шаардлага хангасан оюутнуудад төлбөрийн картыг олгох юм байна.  Оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн картыг дахин олгох ажил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд давхар явагдах аж.

 

МСҮТ-ийн оюутнууд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаарай

 

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 2017-2018 оны хичээлийн жилд 32 МСҮТ, коллежийн 13 000 гаруй оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгоно. Ингэхдээ их дээд сургуулийн оюутнуудтай адил гурван үе шаттай явагдах аж. МСҮТ, коллежид шинээр элсч буй оюутнууд СТӨ-ний V давхарт байрлах нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаж, хүсэлтээ гарган, картаа авах боломжтой.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Замаа зохицуулаачээ:
Замын цагдаагаас-Нарантуул-Замын цагдаа явдаг чиглэлийн Нарны замын ачааллыг очоод үзээрэй жинхэнэ гацаа тэнд л байна өглөө орой 2 бол бүр нам гацаа Замын цагдаагийхан болохоор өөрсдөө замаа сэтлээд эргэдэг болгочихсон Ард түмэн нь хаа байсан журмын хашаагаар очиж буцаж эргэж байх жишээтэй Нэг бол Баянмонголоос орж ирдэг нүхэн гарцыг хаах эсвээс Баянмонгол хорооллын нүхэн гарц - Төрийн тусгай хамгаалалтын авто бааз чиглэлээр 3-н замын уулзвар гаргавал яасан юм бэ хотын удирдлагуудаа
2017-08-21