Клунигийн эхнэр түргэн хугацаанд гайхалтай туржээ
2017-08-21

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр, Британийн Хүний эрхийн өмгөөлөгч Амаль Клуни өнгөрсөн зургаадугаар сард амаржсан билээ. Хос хүү, охинтой болсон бөгөөд өнөөг хүртэл ихрүүдээ олноос нууцалж буй юм.

 

 

Тэгвэл хос өчигдөр Италид салхилж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Амаль хоёрхон сарын өмнө төрсөн гэхэд өмнөх шигээ гайхалтай туранхай бас үзэсгэлэнтэй харагдаж буй талаар орон нутгийн хэвлэлийнхэн бичиж байна.  Хатагтай Клуни түргэн хугацаанд их хэмжээний жинг хаяж чаджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин