Регбин эмэгтэйчүүдийн ДАШТ-ий эргэн тойронд
2017-08-21

 

Регбин эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Ингээд хэсгийн тоглолтуудад гарсан сонирхолтой тоо баримтуудыг хүргэж байна.

 

  • Одоогийн байдлаар нийт 981 оноог тэмцээнд оролцогч багууд авалцаад байна. Үүнийг задалбал 161 трай, 79 чөлөөт цохилт, 6 торгууль болж байгаа юм.
  • Тэмцээнд хамгийн олон оноо авагчтай болон хамгийн олон оноо авсан багаар Шинэ Зеландын бүсгүйчүүд нэрлэгдэж байна. 213 оноог 35 трай-гаас авсан байна.
  • Хамгийн олон оноо авсан тамирчин бол Канадын багийн  Магали Харви.Тэрээр 51 оноог багийнхаа төлөө авсан байна.
  • Харин трайгаар хамгийн олон оноо авсан тамирчин нь Шинэ Зеландын Портиа Вүүдмэн. Тэмцээний хоёр дахь өдөр Хонг Конгийн багийн эсрэг 9 трай авсан байна.
  • АНУ-ын багийн жигүүр Наяа Таппэр хамгийн олон буюу 26 хамгаалагчийн эсрэг тулаанд ялсан байна.
  • Дэлхий даяар 17 сая үзэгч энэ тэмцээнийг үзэж сонирхож байна.
  • Хасагдах шатанд шалгарсан багуудаас АНУ-ын баг хамгийн бага оноог авсан баг болоод байна. Тэд 15 трай амжилттай болгож, 93 оноо аваад байна.
  • Шинэ Зеландын багийн скрамын тоглогч Кэндра Коксэдж хамгийн олон чөлөөт цохилт цохиод байна. Тэрээр 18 чөлөөт цохисон юм.

 

Уг тэмцээний шөвгийн дөрвөн багт Шинэ Зеланд, АНУ, Англи, Францын багуул үлдээд байгаа юм. Эдгээр тоглолтууд 23-ы Лхагва гаригт явагдаж эхэлнэ. Шинэ Зеландын баг АНУ-ын багтай учраа таарсан бол Англи болон Францын багууд аваргын төлөө хэн нь тоглох вэ гэдгээ шийдэх учиртай юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
regbiin geed 2 i usegtey bichdeg yum . setguulchid geji mongol khel bichgiin medleg maruukhan nukhduud baykh yum daa
2017-08-21