Савхин эдлэлийн эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ
2017-08-22

Савхин эдлэлийг эвгүй үнэрийг хэрхэн арилгах аргаас “www.wikihow.com” мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Савхин хүрэмнээс ихэвчлэн эвгүй үнэр үнэртдэг. Бороо эсвэл усанд норсоны дараа тэрхүү эвгүй үнэр улам хурц болдог билээ. Та эхлээд хүрмээ өлгүүрт өлгөөд нар сайн тусдаг газарт байршуул. Дараа нь шүршигчтэй саванд лимоны шүүс хийгээд нэгэн жигд цацаад дараа нь зөөлхөн алчуураар арч. Төгсгөлд нь үсний сэнсээр савхиа хатаа. 2-3 өдрийн дараа савхинаас тань үнэртэх эвгүй үнэр үгүй болно.

 

Алхам №2

 

 

Савхин хүрмээ нартай хэсэгт өлгө. Дараа нь уксусаар арч. Хоёр долоо хоногийн дараа таны савхинаас эвгүй үнэр үнэртэхгүй.

 

Алхам №3

 

 

Савхи эсвэл элгэн гуталнаас эвгүй үнэртэх нь бий. Хувийн ариун цэвэр гэхээсээ гуталны материалаас болж эвгүй үнэр үнэртэх нь их. Тиймээс таны гуталнаас эвгүй үнэр үнэртэж буй бол сонинд сайтар боогоод цаасан хайрцагт хий. Хэдхэн өдрийн дараа гуталнаас үнэртэх эвгүй үнэр үгүй болно.

 

Алхам №4

 

 

Гутлаа хуурай алчуураар сайтар арчаад дотор нь лимон хийгээрэй.

 

Алхам №5

 

 

Савхин цүнхээ шил арчигчаар сайтар арчаад, хуурай алчуураар арч.

 

Алхам №6

 

 

Хэдхэн хормын дараа таны цүнхнээс тааламжтай үнэр үнэртэх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин