Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Даваахүүгийн Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.
Даваахүүгийн Пүрэвдаваа нь:
Монгол Бизнес дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. Интернэт хаус ХХК-д менежер, Юу Би Нэт ХХК-д гүйцэтгэх захирал, Петровис ХХК-д менежер, Цэнан ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын албыг хашиж байсан юм.
Уншиж байна |