С.Эрдэнэ өлсгөлөн зарлажээ
2017-08-22

Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өлсгөлөн зарлажээ. Тэрбээр Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчдын кемпдээ энэ сарын 20-ноос эхлэн өлсгөлөн зарласан байна. Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн гишүүнийг нь ажлаас хууль бусаар халсан учраас тэрбээр гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүргийнхээ үүднээс өлсгөлөн зарласан байна.

 

Мөн тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг ирж уулзаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх шаардлагыг хүргүүлээд буй аж. Энэ сарын 20-нд тавьсан энэ шаардлагын хариуг өнөөдөр ч өгөөгүй байгаа учраас өлсгөлөнгөө хугацаагүй үргэлжлүүлнэ гэдгээ С.Эрдэнэ хэлж байна.

 

 “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн В ээлжийн оператор Л.Ариунсанг хууль бусаар ажлаас нь халсан аж.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн дарга, уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга Азжаргалын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Л.Ариунсан өөрөө дөрвөн өдөр өлсгөлөн зарласан аж. Гэвч шийдвэр цуцлагдаагүйн дээр суурь өвчний улмаас өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тиймээс гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, асуудлыг шийдэх үүднээс  Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэн өлсгөлөн зарлаж буйгаа хэллээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Олны өмнө өөрийгөө шатаасан тэгээд яасан төсвийн хэдэн зуун сая төгрөгөөр гэр бүлтэйгээ Солонгос явж эмчлүүлсэн.Наадхаа өлсгөөд үхүүлчих татвар төлөгчдийн мөнгө хэмнэгдэнэ.Ганц хүн ажлаас халагдаал биз хууль бусаар халагдсан бол шүүхээр яваад заргаа авах ёстой хаа сайгүй шантаажын лалрууд амар юм болох нь.
2017-08-22
Зочин:
Ene uhdeggui ee
2017-08-22
Зочин:
Odoo eldev yanz bolvol tusviin mungu ene nukhurt ugch bolokhgui shuu. Bur neg turliin naimaa bolloo.
2017-08-22
Зочин:
эНэ Эрдэнээ Ингэж мөнгө олоод амташж дээ
2017-08-22
Зочин:
Huurhii saihan setgel haa saigui zui bys ydirdlaga undseer ni syg tatval taarna...
2017-08-22
Зочин:
Uhej baihdaa taarsan uhdel chi uh
2017-08-22
Mungu:
Erdene unen bol sain hereg mungund ybaa balh
2017-08-22
Зочин:
ENE AZJARGAL GEJ AMI N HAANA BE GEMEER AMITAN ODOO HURTEL BGA MUU
2017-08-22