Ким Чен Ун цэрэггүй бүсэд нууцаар айлчилжээ
2017-08-22

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун саяхан хоёр Солонгосын хил дэх цэрэггүй бүсэд нууцаар айлчилсан талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр энэ сарын дундуур хил орчмын хилийн бүсийг хянахаар айлчилсан болохыг Сөүлийн талаас баталжээ. Уг айлчлал нууцын зэрэглэлд болсон бөгөөд Батлан хамгаалах яамны удирдлагууд л айлчлалын талаар мэдэж байсан гэнэ.

 

Ким Чен Уны айлчилсан бүс нутаг Өмнөд Солонгосын хилээс нэг км-ийн зайд байрладаг аж.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлээс болж Хойд Солонгос улс Номхон Далайн Гуам арлыг бөмбөгдөхөө мэдэгдсэн билээ.

 

Хоёр улсын дунд хүйтэн харилцаа өнгөрсөн долоо хоногын эхээр сайжирсан боловч АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтаас болж, дахин хурцдахад хүрээд байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ-ын яргачид Хойтуудыг айлгаж чадхаа өнгөрчээ.
2017-08-22
ИРГЭН:
ДАРАНГУЙЛАГЧ, АНУ-ААС АЙХДАА СЭМХЭН ХИЛЭЭ ШАЛГАЖ ДЭЭ.
2017-08-22
Зочин:
ungursun doloon ony etses geji khezee we ? delgertsetsegee , khuurkhiis bichsen medee bolgond ni aldaa
2017-08-22