Б.Эрхэмбаяр алтан медалийн төлөө Ан Баултай барилдана
2017-08-22

 

Универсиад наадмын жудо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж байгаа үндэсний шигшээ багийн жудоч Б. Эрхэмбаяр аваргын алтан медалын төлөө өрсөлдөхөөр болоод байна. Хэдхэн мөчийн өмнө тэрээр Казахстаны бөх Гумар Кыргызбаевыг буулган авлаа. Манай бөх өрсөлдөгчөө нэг вазари, 2 шидо буюу торгуулийн үнэлгээгээр буулган авсан юм. Одоо тэрээр аваргын төлөө БНСУ-ын алдарт бөх, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баултай барилдах юм. Ан Баулын хувьд өмнөх тойрогтоо Японы бөх Исодо Норихитог буулган авсан юм. Хоёр бөхийн барилдаан 17:40 цагаас эхэлнэ.

 

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д дагаж барилдсан Г. Ганцэцэг Францын бөхтэй барилдлаа. Харамсалтай нь манай бөх 3 удаагийн шидо буюу торгуулийн үнэлгээ алдсанаар эсрэг тамирчин Хансоку Макэ буюу шууд ялалт авсан юм. Ингэснээр Францын бөх хүрэл медалын төлөө өрсөлдөх эрхээ олж авсан бол манай бөх шагналт долоо дугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлж байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин