Голомт банк зээлийн хүүг бууруулах талаар мэдээлэл хийнэ
2017-08-23

10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдана. Тус хурлаар "Жижиг амьтны мал эмнэлэг, мал эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар" нээлттэй хэлэлцэнэ. 


10.30 цагт: ГХЯ-ны ээлжит "Мэдээллийн цаг"  ГХЯ-нд болно.


11.00 цагт: ХХААХҮЯ-ны байранд Улсын ургацын комиссын хуралдаан болно.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд  Голомт банкнаас зээлийн хүүг бууруулах арга замыг танилцуулж мэдээлэл хийнэ. 


11.00 цагт:   Автотээврийн үндэсний төвийн байранд Цагаан хад боомттой холбоотой асуудал болон Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны цаг үеийн мэдээ мэдээллээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.


11:30 цагт: Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын замын нээлтийн ажиллагаа  Налайх дүүрэгт болно.


12.00 цагт: “Хурд” хамтлагийн санаачлагаар рок попын хамтлаг, дуучид нэгдэн онцгой байдлын албанд туслах зорилготой “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт зохион байгуулах талаар мэдээлэлл хийнэ. 

Shuud.mn
Сонин хачин