Афганистаныг оршуулгын газар болгоно хэмээн Трампыг заналхийлэв
2017-08-23

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр Афганистан улсад баримтлах бодлогынхоо талаар олон нийтэд мэдэгдсэн юм. Тэрбээр АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нарын эхлүүлсэн Афганистан дахь ажиллагааг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.  Трамп эхний ээлжинд  тус улс руу 4000 цэргээ нэмж илгээхээр болсноо зарлажээ.

 

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн Ирак болон Сири дэх хүч суларч, улмаар хил даван зугтаах нь ихэссэн билээ. Тус бүлэглэлийнхэн “Талибан” болон “Аль Кайди “бүлэглэлтэй хамтран Пакистан, Афганистанд хяналтаа тогтоохыг санаархах болсон.

 

Трамп “Бидний Афганистанд хийх эхний ажил бол тус улс дахь террористуудыг газрын хөрснөөс арчих. Бид эргэж буцахгүйгээр террористуудтай тэмцэнэ” гэж хэлжээ.

 

“Талибан” бүлэглэлийн Афганистан дахь төлөөлөгч Забюллах Мужахид өчигдөр Вашингтоны тэргүүнд хандан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр "АНУ, Афганистан дахь бүх цэргээ эргүүлэн татахгүй бол бид тун удахгүй Афганистан улсыг XXI зууны оршуулгын газар болгоно. Бид энгийн иргэдийг гол байгаа болгоно” хэмээн заналхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин