Америк усан цэргүүдийн цогцсыг олжээ
2017-08-23

АНУ-ын Тэнгисийн цэргийн “USS John McCain” гэх байлдааны хөлөг онгоц энэ долоо хоногийн эхээр Сингапурын эргийн ойролцоо осолдсон билээ. Уг хөлөг онгоц  Либирийн нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсн юм.

 

 

Ослын улмаас АНУ-ын Тэнгисийн цэргийн таван цэрэг гэмтэж, арван цэрэг сураггүй болсон аж. Албаныхан өнөөг хүртэл сураггүй болсон цэргүүдийг эрэн хайсаар байгаа билээ.

 

Тэгвэл аврах багийнхан сураггүй болоод байсан зарим цэргүүдийн цогцсыг олсон талаар “www.theguardian.com”  мэдээллээ.

 

Цогцсуудыг “USS John McCain” хөлгийн усанд автаад байсан тасалгаануудаас олсон талаараа албаныхан уламжлав. Гэхдээ сураггүй болоод буй цэргүүдийн хэдийнх нь цогцос олдоод буй талаар албаныхан мэдэгдээгүй аж.

 

АНУ, Сингапур тэргүүтэй дөрвөн улс аврах ажиллагааг хамтран явуулж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 2300 км.кв газарт эрэн хайх ажиллагааг явуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bas l aldaa , delgertsetsegee
2017-08-23