Алехандро Вальверде сарын дараа эргэн ирнэ
2017-08-23

 

Испанийн шилдэг дугуйчин Алехандро Вальверде энэ оны Тур де Франс уралдааны нээлтийн гарааны үеэр осолдож, хүнд гэмтэл авсан. Ослын дараах шинжилгээгээр түүний өвдөг, хөлийн шагайн хэсэг хугарсан нь тогтоогдсон юм.

 

Тэгвэл нэрт дугуйчны биеийн байдал тун хурдан илааршиж байгаа бөгөөд ирэх сараас эхлэн бэлтгэлээ хийх боломжтой болжээ. Герман улсад мэс засал хийлгэсэн Испани эр өдгөө өөрийн гэртээ амарч байгаа мэдээтэй байна. ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медалийн эзэн уг нь энэ улирлыг дуустал уралдаан тэмцээнд оролцохгүй гэж байсан ч энэ оны 10-р сард болох Дэлхийн цувралын сүүлийн уралдаанд оролцохоор болжээ.

 

Энэхүү уралдаан нь манай урд хөршид болох Тур де Гуанши уралдаан байх юм. 2017 оноос эхлэн Дэлхийн цувралын хуваарьт багтаж байгаа тус уралдаан нь 10-р сарын 19-24-ний өдрүүдэд болох бөгөөд 6 гараат уг уралдааны дараагаар ОУДХ оны шилдгүүдээ тодруулах хуваарьтай байна.

 

Г.Баяраа 

Shuud.mn
Сонин хачин