Тоттэнхэм клубын хамгийн үнэтэй тоглогч
2017-08-23

 

Нидерландын Аякс багийн залуу төвийн хамгаалагч Давинсон Санчес Английн Тоттэнхэм клубтэй албан ёсоор нэгдлээ. Өчигдөр тэрбээр Лондоны клубын эмчийн үзлэгт орж тэнцснээр Англид тоглохоор болсон байна. Клубын зүгээс мөн түүний Их Британид хөдөлмөр эрхлэх боломжийг шийдэж өгсөн гэнэ.

 

Энэ жил 21 настай залуу төвийн хамгаалагчийн төлөө тэд 36 сая фунт төлсөн бөгөөд энэ нь Д.Санчесийг Тоттэнхэмийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болгож байгаа юм. Өнгөрсөн жил Тоттэнхэм клуб Ньюкасл Юнайтед багаас Мусса Сиссоког 31.5 сая фунтээр авсан нь хамгийн дээд үзүүлэлт болоод байсан юм.

 

Премьер лигийн II тойрогт Челси клубт 2-1 ээр ялагдал хүлээсэн тэдний хамгаалалт залуу тоглогчийн ачаар эрс сайжрах боломжтой. Аякс багт 2 улирлыг үдэхдээ тэрбээр 45 тоглолтод орж, 7 гоолыг оруулсан аж. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин