38 жил төр барьсан Ерөнхийлөгч эрх мэдлээ шилжүүлнэ
2017-08-24

Ангола улсыг 38 жил удирдсан  Жосе Эдуардо душ Сантуш  эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэхээр бэлтгэж байна.

 

 

Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, улстөрийн амьдралаа дуусгавар болгохоо ард түмэндээ хандан мэдэгдсэн билээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн суудлаасаа татгалзаж буй гол шалтгаан эрүүл мэндтэй холбоотой хэмээн албаныхан мэдээлэв.

 

Өдгөө 74 настай Ерөнхийлөгч өнгөрсөн онд Испани улсад урт хугацааны эмчилгээ хийж байсан юм. Мөн түүнийг нас барсан гэх мэдээлэл өнгөрсөн онд олон удаа хэвлэлээр цацагдаж байсан ч уг мэдээллүүдийг гэр бүл нь няцаадаг байжээ.

 

Анголын дараагийн төрийн тэргүүний төлөө таван нэр дэвшигч өрсөлдөж буй бөгөөд иргэд сонголтоо хийж байна.

 

Ерөнхийлөгчийн залгамжлагч гэгддэг Исасаис Хенрике Гола Самакиваг ялалт байгуулах магадлалтай байгаа гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин