Хонконгт хар салхины улмаас онц байдал зарлажээ
2017-08-24

Хонконгийг “Хато” нэртэй хүчтэй хар салхи дайран өнгөрсөн талаар “www.usatoday.com” сайт мэдээллээ.

 

 

“Хато” хар салхины улмаас таван хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болсон талаар албаны эх сурвалж өгүүлэв.

 

“Салхины хурд 155 км/цаг хүрсэн” талаар Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Эрх баригчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулан цэцэрлэг болон бага сургуулийн үйл ажиллагааг зогсоосон аж.  Засгийн газраас орон даяар онц байдал зарлаж, хар салхины улмаас орон гэрээ алдсан иргэдэд зориулан 27 хорогдох байрыг гаргасан байна.

 

Хар салхины улмаас өчигдөр л гэхэд 455 нислэг цуцлагджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин