“Хато” хар салхи 12 хүний аминд хүрчээ
2017-08-24

БНХАУ-ын өмнөд хэсгийг “Хато” нэртэй хар салхи дайран өнгөрлөө. Тэгвэл уг хар салхины улмаас 12 хүн амиа алдсан талаар тус улсын албаныхан мэдээлэв.

 

 

Зухай хот хамгийн их хохирол амсаад буй бөгөөд олон мянган өрх тог цахилгаангүй болжээ. Мөн гудамж, талбай усанд автаж, замын хөдөлгөөн бүхэлдээ зогссон байна.

 

Аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 27 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Мөн Хятадаас гадна Хонконг, Макаог “Хато” хар салхи дайран өнгөрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин