Багш нар ажил хаях талаар мэдээлэл хийнэ
2017-08-25

09.00 цагт: "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсорнгуй болгох нь" төслийн санал боловсруулах уулзалт НҮБ-ийн 3 давхарын хурлын танхимд болно. 


09:00 - 18:00 цагт: Залуучуудын Иргэний нийгмийн гуравдугаар чуулган Улаанбаатар чуулгад болно.


10.00 цагт: Монголын Хүүхдийн ордны их танхимд Монголын залуучуудын өдрийн 26 жилийн ойг тохиолдуулан “Эерэг амьдарцгаая залуусаа” форум уулзалтыг 800 залуусыг оролцуулан зохион байгуулна. 


11.00 цагт: Монголбанк ээлжит хэвлэлийн хурлаа зохион байгуулна.


11.00 цагт: Японы Элчин сайдын яамнаас Баянзүрх дүүргийн зарим хороодын сургууль, цэцэрлэгийн засварт тусламж үзүүлэх болсон тухай санамж бичгийг үзэглэнэ. Уг арга хэмжээнд элчин сайд болон дүүргийн удирдлагууд, УИХ-ын гишүүд оролцоно. Арга хэмжээ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд эхлэнэ.


11.00 цагт: МХЕГ-аас "Эрүүл мэнд, боловсролын хяналтад - иргэн таны оролцоо" сэдэвт сарын аяны нээлтийн хүрээнд хууль бус үр хөндөлтийг зогсоох, хичээлийн шинэ жил, суралцах орчны аюулгүй байдлын асуудлаар тус тус мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Мишээл экспод болох "БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017" үзэсгэлэн яармагийн нээлт болно.


12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын залуу багш нарын холбоо, Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос багш нар ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Сүхбаатарын талбайд Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд 2 дахь жилдээ 1000 хүүхдэд 1 жилийн хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг хандивлах арга хэмжээ болно.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДЫГ ДЭМЖЭЭД АРД ТҮМЭН МӨНХИЙН ЯДУУ ЗҮДҮҮГЭЭРЭЭ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ ? БӨӨН БӨӨНӨӨРӨӨ БАРИГДСАН БАРИЛГУУДАД МОНГОЛЧУУД, ТӨРИЫН АЛБАН ХААГЧИД ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ДАНДАА ХЯТАДУУД, ГАДААДЫНХАН ОРЖ БАЙНА. АРД ТҮМЭНДЭЭ БАЙРАНД ОРОХ, АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. УХААНТАНГУУДАА !!!!!! 1000 БАГШИЙГ ХӨНГӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР БАЙРАНД ОРУУЛЧИХ ХЭН ХЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ
2018-09-13
Зочин:
Өөрийгөө болгох гэж өөртөө хөдөлмөрийн байргэргэж байгаа иргэдээ дарамтлаж хөөж тууж элдэв хэрэгүй зөвшөөрөл гэсэн авилгал би болгож байхад Ажилтай тогтмол 500 мянгаас 800 мянган төгрөгний цалинтай багш нар цалингаа голоод жагсаад байдаг Багш нараа биднийг яайж хөөгдөн туугдан яваж өдөрийн 5000аас 6000төг олож гэдсээ тэжээдэг гэж бодож байна Таа нар даварч байна
2017-08-27
зочин:
Багш нар ажил хаяж болно. Ажил хийгээгүй өдрийн цалинг хас.Байгууллагын дотоод журмаар хэдэн өдөр ажилдаа ирээгүй хүнд ямар арга хэмжээ авна гэдгээ мэддэг байлгүй дээ.
2017-08-25
ИРГЭН:
БАГШ НАР ХЭТ ДАВАРЧ БАЙНА АЖИГҮЙ ОРЛОГҮЙ ХҮМҮҮС ЯААХАН АМЬДАРЧ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА АРД ИРГЭДИЙН ОЛНОХ НЬ АЖИЛГҮЙ ОРЛОГҮЙ БАЙНА ЦАЛИНГАА ГОЛООД БАЙГАА ЮМ БОЛ АЖИЛХАА БОЛ ХҮЧЭЭР АЖИЛУУЛААД БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ ТАА НАР ӨӨРИЙН ХҮСЛЭЭР АЖИЛАЖ БАЙГАА ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙНА УУ
2017-08-25
0000:
Багш нар одоо ичмээр дээ Ийм хүүхдийг гэсэн сэтгэлгүй хүмүүс багшийн ажилхийж чадахгүй Хийж чадах сэтгэлтэй багш нар олон би наадуулаа ажилаас нь хал ажиоүзй багш нар ажилхаар оорчролож байна Цалингаа 1саяа 600 мянга болго гэнэ яаасан даварсан шунал вэ
2017-08-25
zochin:
bolimoor yum
2017-08-25
Иргэн:
Багш нарын ажил хаятыг дэмжиж байна.Бага цалинтай,маш олон хуухэдтэй ажилладаг хунд ажил шуу.
2017-08-25