”Самсунг” группийн захирлыг өнөөдөр шүүнэ
2017-08-25

Өмнөд Солонгосын “Самсунг” группийн өв залгамжлагч  И Жэ Ёныг авлигын хэргээр өнөөдөр шүүхээр болсон байна.

 

 

Түүнийг өмнөх Ерөнхийлөгч Пак Ын Хэ болон түүний дотны найз Чой Сун Шилд их хэмжээний авлига өгсөн хэмээн буруутгаж буй юм.

 

Гэхдээ дээрх мэдээллийг И Жэ Ён үгүйсгэж байна.

 

Прокурорууд түүнийг буруутай хэмээн үзэж, 12 жилийн ял төлөвлөж буй билээ. Өнөөдөр болох шүүх хурал олны анхаарлыг татаж байгаа.

 

Шалгалтаар өв залгамжлагч, Ерөнхийлөгчийн найзад 36 сая ам.доллар өгсөн болохыг тогтоожээ.  Харин И Жэ Ён уг мөнгийг авлига бус хандив хэмээн мэдэгдсээр байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин