Ким Чен Ун: Вашингтон галаар тоглох хэрэггүй
2017-08-25

Хойд Солонгосын залуу удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчид хандан мэдэгдэл хийлээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт хоёр Солонгосын хил дэх цэрэггүй бүсэд зохион байгуулагдаж байна.

 

Уг цэргийн сургуулилт энэ сарын 21-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд ойролцоогоор 30 мянга гаруй цэргийн албан хаагчийг оролцуулж буй юм. Мөн энэхүү цэргийн сургуулилтаас гадна Өмнөд Солонгосын тусгай хүчин хоёр дахь өдрөө нийслэл Сөүл хотноо Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн тохиолдолд иргэдийг хэрхэн аврах бодит сургуулилтыг зохион байгууллаа.

 

Хойд Солонгос цэргийн сургуулилт эхэлсэн өдөр мэдэгдэхдээ “Энэ бол санаатай өдөөн турхирсан үйлдэл” гэж мэдэгдсэн. Тэгвэл тус улсын удирдагч Ким Чен Ун өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан мэдэгдэл хийснийг тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламжлав. Ким Чен Ун мэдэгдлийнхээ эхэнд “Вашингтон, Сөүлтэй галаар тоглох хэрэггүй” гэсэн байна.

 

Тэрбээр үргэлжлүүлэн “Хойд Солонгосын цөмийн зэвсгийн агуулах дээр галаар тоглох хэрэггүй. Хэрвээ та нар гал алдвал өөрсдөө асар том хохирол амсах болно. Энэ бол заналхийлэл бус анхааруулга. Ерөнхийлөгч Трамп дайсагнасан үйлдлийнхээ хариуг заавал амсах болно. Бид хариугаа томоор авах болно” гэж мэдэгджээ. Удирдагчийн уг мэдэгдлийг тус улсын Энхтайван хорооны төв сайтад мөн нийтэлсэн аж.

 

Ким Чен Ун өнгөрөгч долоо хоногт цэргийн сургуулилт явагдсан бүс нутгаас холгүй байрлах цэрэггүй бүсэд нууцаар айлчилж, цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээ уулзсан билээ. “Уг айлчлал нууцын зэрэглэлд болсон нь түүний аюулгүй байдалтай холбоотой” хэмээн “KCNA” агентлаг уламжлав.

 

 

Сөүлийн хэвлэлүүд “Ким Чен Ун цэргийн сургуулилтын үеэр ашиглаж буй зэвсэг болон дайчдын ур чадварыг илүү ойроос харахын тулд Пхеньян дахь нуувчаасаа гарч ирсэн бололтой” гэж мэдээлжээ. Хэвлэлээр дээрх мэдээлэл цацагдаж эхэлсэний “KCNA” агентлаг удирдагчийнхаа пуужингийн үйлдвэрт зочилж буй хоёр ч гэрэл зургийг нийтэлсэн аж. Эдгээр зургуудаараа тус улс “хатуу түлшээр ажилладаг шинэ төрлийн пуужин гаргана авсан болох”-оо олон улсад мэдэгджээ.  Шинээр үйлдвэрсэн уг пуужингаа тэд “Pukguksong-3” хэмээн нэрийдсэн аж. Одоогоор пуужингийн нэрээс бусад нь нууц хэвээр байгаа талаар Японы Батлан хамгаалах яам мэдээллээ.

 

Трамп мэдээж хэрэг Пхеньян шинэ пуужин гаргана авсан гэх мэдээллийн дараа өөрийн үзэл бодлоо нийтэд хүргэсэн.

 

Тэрбээр “Хойд Солонгос улс жил бүр хоёр улсын дундах хамтарсан цэргийн сургуулилтыг өдөөн хатгасан үйлдэл хэмээн хүлээн авдаг. Энэ бол уламжлал болсон зүйл. Тэд бүх зүйлийг дайны үйлдэл хэмээн боддог. Энэ бол тэдний буруу” гэж мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн ийнхүү мэдэгдэхээсээ өмнө “Ким Чен Уны АНУ-ын эсрэг баримтлах бодол нь бага зэрэг өөрчлөгдсөн. Тэрбээр одоо нээлттэй болж байгаа” гэсэн билээ.

 

Трамп өнгөрсөн өдрүүдэд Ким Чен Уныг санаатай өдөөн хатгах хэрэггүй гэдгийг яс, махаараа ойлгосон гэхэд болно. Түүний ганцхан буруу мэдэгдэл Ким Чен Уныг хилэгнүүлж, хоёрхон долоо хоногийн өмнө Солонгосын хойгт хэзээ дуусах нь тодорхойгүй дайн гарах шахсан билээ. Ойрхи Дорнодод үргэлжиж буй хямрал хэдхэн секунтын дотор Солонгосын хойг цаашлаад Азийг бүхэлд нь залгих аюултай байсан. Тиймээс Трамп тун болгоомжтой хөдлөх эрхтэй болсон.

 

Ким Чен Ун саяхан Америкийн газар нутгийн нэгээхэн хэсэг болох Номхон далайн Гуам арлыг холын тусгалтай дөрвөн пуужингаар харвах төлөвлөгөөгөө цуцлаад байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
he he:
kim bandiin shees chin daldagnaj baij amerik ah nartaa aluulah gej baigaamdaa..yag unendee bol amerik shig super gurnii huvid algiin chineehen solongos batsaanuud bol ineedtei l baihgui uy
2017-08-26
MGL:
USA -Kim 2 dain hiin gej ailgaj surduulej ih mongo oloh yum. Amidrah argaa gej...!
2017-08-26
irgen:
unen xonshoortoi batsaan
2017-08-25
kkk huduh erhtei:
Hudluh heregtei bolson
2017-08-25
nuli aldaa:
Yanadaa bi shuudiin baingiin unshigch ene delgertsetseg gj nuhur muu bn mash muu ugiinhee dagavar nuhtsuluu har l daa
2017-08-25