ШАГНАЛ+СУГАЛАА
2017-08-25

 

 

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээн нээлтээ хийх дөхөж байна. Тус холбооноос өнгөрсөн улирлын шилдгүүдээ тодруулахаас гадна ирэх улирлын сугалааг ёслол төгөлдөр хийдэг уламжлал тогтоод багагүй хугацааг үджээ. Тэгвэл өнгөрсөн шөнө уламжлал ёсоор Гала арга хэмжээ Монакогын Гримальди форум ордонд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ЕХБХ-ны удирдлагуудаас эхлээд шилдэг дасгалжуулагчид, К.Роналду, Лео Мэсси тэргүүтэй шилдэг хөлбөмбөгчид ирж оролцсон байна.

 

Уг арга хэмжээний эхний хэсэгт Европыг хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн улирлын шилдгүүдээ шалгаруулсан байна. Ингэхдээ байрлал бүр дээр шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд өнгөрсөн жилийн цомын эзэн Испанийн Реал Мадрид баг дийлэнх шагналыг хүртжээ.

 

2016-2017 оны Европын шилдэг хаалгач Жианлуйжи Буффон (Ювэнтус)

 

 

Ороцсон тоглолт : 12

Талбайн өнгөрүүлсэн хугацаа : 1080 минут

Хаалгаа хуурай манасан : 9 тоглолт

Хаалгандаа алдсан гоол: 7


 

2016-2017 оны Европын шилдэг хамгаалагч Серхио Рамос (Реал Мадрид)

 

 

Ороцсон тоглолт : 13

Талбайн өнгөрүүлсэн хугацаа : 1001 минут

Хаалгаа хуурай манасан : 1 тоглолт

Хаалгандаа алдсан гоол: 14

Оруулсан гоол : 1

Гоолын дамжуулалт: 3          


 

2016-2017 оны Европын шилдэг хагас хамгаалагч Лука Модрич (Реал Мадрид)

 

 

Оролцсон тоглолт: 11

Талбайд өнгөрүүлсэн хугацаа: 983 минут

Оруулсан гоол: 0

Гоолы дамжуулалт: 1


 

2016-2017 оны Европын шилдэг довтлогч Криштиану Роналду (Реал Мадрид)

 

 

Оролцсон тоглолт: 13

Талбайд өнгөрүүлсэн хугацаа: 1200 минут

Оруулсан гоол: 12

Гоолын дамжуулалт : 6

 

Энэ хөлбөмбөгчид өнгөрсөн 2016-2017 оны Аваргуудын лигийн улирлын шилдгүүдээр тодорсон байна. Мөн аваргуудын лигийн Бүх цаг үеийн мэргэн бууч болж, 100+ гоолыг оруулаад байгаа Кришиану Ронадлу өнгөрсөн улирлын шилдэг тоглогчоор шалгарч гол шагналын эзэн болжээ.

 

 

Энэхүү арга хэмжээний үеэр бас нэгэн сонирхолтой шагналыг гардуулсан нь ЕХБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал байлаа. Энэхүү шагнал Италийн Рома клубын домогт тоглогч Франческо Тоттид очсон юм. Тэрбээр Ром хотын багт 25 жил зүтгэж, 619 тоглолт хийсний эцэст өнгөрсөн улирлын төгсгөлд хөлбөмбөгөөс зодог тайлсан билээ.

 

 

Сэтгэл хөдөлгөсөн шагнал гардуулах ёслолын дараагаар Аваргуудын лигийн 2017-2018 оны шинэ улирлын сугалаа боллоо. Уламжлал ёсоор Европын шилдэг 5 лигийн тэргүүлэгчид болон урьдчилсан шатнаас эрхээ авсан лигийн аварга 32 багийг чансаагаар нь ангилаж, сугалааг явуулсан байна.

 

Үр дүнд найман хэсгийн оноолт гарсан бөгөөд хэсгийн шатанд хэд хэдэн сонирхолтой учраанууд таарсан байна. Хамгийн хүнд хэсгээр Челси, Атлетико, Рома клубүүдийн багтсан “Си”, Реал Мадрид, Боруссия Дортмунд, Тоттэнхэм клубүүдийн багтсан “Эйч” хэсгүүдийг нэрлэж болохоор байна. Мөн Байерн – ПСЖ, Ювэнтус -  Барселона, Севилья – Ливерпүүл, Бенфика - Маню зэрэг хэд хэдэн сонирхолтой учраанууд нэг хэсэгт багтсан байна.

 

ЕХБХ-ны Аваргуудын лигийн тэмцээний 2017-2018 оны улирлын нээлтийн тоглолтууд ирэх 9-р сарын 12-нд болох хуваарьтай байна.

 

Г.Баяраа     

Shuud.mn
Сонин хачин