“70-аад оны шоу” киноны од ээж боллоо
2017-08-25

Америкийн уран бүтээлч, жүжигчин Лаура Препон анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар  “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өчигдөр Нью Йорк хот дахь төрөх эмнэлэгт амаржиж, охинтой болсон байна.  Өдгөө 37 настай жүжигчин бүсгүй охиндоо Белла гэх нэрийг хайрласан байна.

 

Жүжигчний найз залуу Бен Фостер инстаграм хуудастаа “Тэдний минь биеийн байдал сайн байгаа” гэж бичжээ.

 

Лаура Препон 1998-2006 он хүртэл дэлгэцнээ гарсан “70-аад оны шоу” киноны Колын дүрийг бүтээсэн билээ. Энэхүү бүтээлд Лаурагаас гадна жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар тоглосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин