Шадар сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ
2017-08-25

АТГ Олон нийтийн төвөөрөө дамжуулан сар бүрийн 25-нд мэдээлэл хийж байхаар болжээ. Анхны мэдээллээ өнөөдөр хийж, хуулийн хэрэгжилт, зохион байгуулсан ажил, олны анхаарал татсан хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өглөө. Мэдээллээс олны анхаарал татсан хэргүүдийн талаарх мэдээллийг онцлон та бүхэнд хүргэж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнөөдрийн байдлаар 111 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй аж.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

60 тэрбумын хэргээр төрийн 1400 албан хаагчаас байцаалт авчээ

 

МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгтэй холбоотой хэргийг АТГ шалгаж байна. 2016 оны VIII сард нийслэлийн Прокурорын газраас эл асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Нийслэлийн прокурорын энэхүү татгалзсан шийдвэрийг Улсын Ерөнхий прокурорын орлогчоос 2017 оны VII сарын 25-нд эрүүгийн хэрэг үүсгэж, харьяаллын дагуу ирүүлсэн. Энэ хэрэг дээр ТЕГ, ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.

 

Бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийг байцааж, шалгаж буй. Мөн 2016 оны сонгуулиас хойш төрийн албанд дэвшсэн болон шинээр томилогдсон 1400 гаруй хүнээс байцаалт авчээ. Энэ нь байцаалт авах нийт хүний 90 хувь нь юм байна. Бас УИХ-ын дарга М.Энхболдоос тайлбар мэдээлэл авчээ. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл шүүх шинжилгээний байгууллагаас дуу хоолойтой холбоотой дөрвөн төрлийн шинжилгээ хийгдсэн байна. Энэ асуудлаар прокурор дахин шинжээч томилж, эвлүүлэг мөн эсэхийг шалгаж буй аж.

 

90 минутын бичлэг 162 болсон. 2014 оны VIII сарын 28-нд бичигдсэн байж болзошгүй 40 минутын бичлэг гарч ирсэн. Мөн саяхан 5 минутын бичлэг гарч иржээ. Энэ бүх бичлэгүүдийг шалгах, шинжлүүлэх, нэр дурдагдсан хүмүүсээс байцаалт авах ажиллагаа прокурорын хяналтан дор явагдаж байна.

 

Оффшорын хэргийн шалгалт үргэлжилж байна

 

Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдож буй. Тэднийг нарийвчлан шалгахад 29 иргэн 35 аж ахуйн нэгж оффшор бүсэд бүртгэлтэй байгаа аж. Энэ 29 иргэнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байна. Энэ асуудалд Улсын Ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг шалгаж байна. Энэхүү хэрэгт нэр дурдагдсан хүмүүсийг дуудаж, байцаалт авч буй аж.

 

Энэ чиглэлээр гадаадын байгууллагуудад хамтран ажиллах чиглэлээр 7-8 хүсэлт хүргүүлсэн байна. Одоогоор хоёр хүсэлтийн хариу иржээ. Мөн Ерөнхийлөгчид хэргийн явцын талаар мэдээлэл хүргүүлсэн байна.

 

У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан уу

 

Шадар сайд тагнаж чагнасан, мөрдсөн гэх хэргийг мөн АТГ шалгаж буй. Уг хэрэгтээ холбогдуулан 9 хүнийг шалгаж байна. Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны VII сард төрсөн дүү Отгонбаяр, өөрийн хамаатнаараа дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Үүнтэй холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

 

Харин эл хэргийн захиалагч нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэх үйлдэл тогтоогдоогүй аж. Мөн энэ хэргээр дөрвөн хүн цагдан хоригдож буй юм.

 

Хөгжлийн банкны Н.Мөнхбатын хэргийг шүүхэд шилжүүллээ

 

Хөгжлийн банкны хэргийн мөрдөн байцаалтын  ажиллагаа явагдаж байна. Хэргийн хүрээнд гурван багц асуудлыг шалгаж байна. Мөрдөн байцаалтаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг шалгалтыг үргэлжлүүлж буй. Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой эхний үйлдлийг нь тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж эхэлсэн. Түүнтэй холбоотой хэргийг АТГ болон ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэргийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгаж буй. Мөн Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй холбоотой хэрэг шүүхээс АТГ-т буцаж ирсэн байна. Тус хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтыг хийж, прокурорын хяналтад шилжүүлжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Жирийн иргэн:
Гуравхан сая хүн амтай Монглын ард түмэн энэ олон НАМД хуваагдчихаар яаж нэгдсэн бодлого ирээдүйн төвлөрсөн зорилт гарах вэ Энэ олон тийшээ харсан намаа цэхцэл
2018-08-11
Зочин:
zub.muujgai.yagaad ulsuud iim bolchihob
2017-08-28
Зочин:
Монголын эдийн засагт жаахан эерэг үзүүлэлтүүд харагдангуут нөгөө эдийн засгийн алуурчид ажилдаа орж унагах арга хэмжээ авч эхэллээ. Тэгэхээр одоо Монголын эсрэг хэн хэн үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг тодорхой боллоо. Ардчилсан намаас балиар бохир ажиллагаа явдаг ажээ. Үхсэн хатсаны АН . Үхсэн хатсаны Монгол ялна. Үхсэн хатсаны Эх орончид вэ.
2017-08-28
Зочин:
Гадны гар хөл бологсодын бас Монголыг самрагсадын занганд уначихсан байхоо Хүрэлсүх.
2017-08-27
Хэ хэ:
Херо Баатар зааж өгсөн арга уу хэ хэ
2017-08-27
инээдтэй:
АТГ ынхан МАН ын даргынхаа заавраар л хэрэг үүсгэдэг болоо юу даа? Хэн ч итгэхгүй жүжиг тавьж байгаа энэ байгууллагыг тараах хэрэгтэй. Хайран төсөвийн мөнгө. Одоо 60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгоно. Бүх шаардлагатай хүнтэй ярилцсан, авлига үнэртэхгүй байна гэх болов уу.
2017-08-27
Шуумж:
Утгагуй , хиирхэл байлаа ? Ухаан нь аргагуй дутаж бна ? Огт улс торч хун биш санажээ
2017-08-27
Зочин:
Өөрсдийнхөө ярьсан зүйлийг эвлүүлэг гэж хэлж чадаж байгаа хүмүүс өрөөлийг тагнаж чагнасаад өөрөө өөрийгөө тагнуулсан гэн харагдуулж өлхөн чадна шүү
2017-08-27
Зочин:
TEGSEN TEGSEN UURIIGUU CHAGNAAD L NEG YUM BICHIJ ABAAD L BSAN MUU ZOLIG CHINI UURIIGUU TAGNAJ BSIIM BNA SHTEE BARIJ HORI 20 JIL UG
2017-08-27
хх:
Хөдөөний тэнэг гарууд ухаа нь хүрэхгүй ганцаараа энэ улсад баяжаад сайхан амидарна гэж бодоодбайгаан байхдаа
2017-08-27
ээ:
өөрийгөө чагнадаг элий балай юмнууд ингээд төр бариад л байж байдаг. Сандал ширээ булаацалдсан тэнэг муу хөдөөөний пиздааануу зайлаасай
2017-08-27
Зочин:
Үгүй дээ хүрэлсүх йг тагнаж чагнасан болгож жүжиг тавьсан .байхгүй юу даа .тэр нь баригджээ ойлгов уу
2017-08-26
Зочин:
Юун алиа юм бэ
2017-08-26
Зочин:
АТГ одоо ажлаа зөв хийгээчээ. Ард түмний хөрөнгийг дэмий зүйлд үрэх хэрэггүй. 60 тэрбумын асуудлыг ярьсан эсэхийг нь л тодруулахад хангалттай. Мөнгөөр албан тушаал зарсан уу? Албан тушаалд очсон уу ? гэдгийг АТГ -ынхан тогтоож чадахгүй гэдгийг тэртэй тэргүй тэнэг хүн ч ойлгоно. Авсан зарсан байсан ч та нарт хэн ч ТИЙМЭЭ гэж хэлэхгүй. Зүгээр л тийм ярилцлага болсон эсэхийг сэтгэл гаргаад, Энхболдоос авсан мөнгөндөө, албан тушаалдаа барьцаалагдалгүй тогтоогоод өг. Тэгж чадаж гэмээ нь та нарт ард түмний гавьяат өгүүлье. Түүнээс биш тэр мөнгө төлсөн төлөөгүй нэгэнт албан тушаалд томилогдоод албаа хашиж байгаа хоёр гурван мянган хүнээс байцаалт авах нэрээр дарамталж өөрсдөө ажил хийсэн дүр эсгэж , хүний ажилд садаа болж, 60 тэрбумын толгойлогч Энхболд мэтэд хэргээ замхруулах , завшуулах цаг хугацаа олгож байх шаардлага байхгүй.
2017-08-26
Иргэн:
Өөрийгөө тагнаж чагнуулж яадаг болж байна. ЭНЭ АТГ ХҮН ИТГЭМЭЭР ЗҮЙЛ ярьмаар юм. МАНАЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮГЧИД ШИГ иргэний хохироосон хуулийн заалтыг буцаан хэрэглэж болно гээд суудагтай адилхан ГОДИЛУУД АА
2017-08-26
иргэн:
Ерөнхийлөгчөө таныг монголын улс төрд бугшсан бүлэглэлийн үйл ажилгааг зогсооно гэдэгт итгэж байна шүү
2017-08-26
uursduu l med:
Mongoliin tur mandan badarch l baival heniig ch hediig ch alaad haysanyadgiin
2017-08-26
Зочин:
ZA HU UURIIGUU TAGNAJ CHAGNAY BAIZ ....
2017-08-26
иргэн:
Монгол оронд минь юу л болоод байна? Цаашид юу болох гээд байна? УИХ-ын дарга нь сэмээрхэн гадаад орон руу зугтаж яваад л ? Бид цаашдаа оршин тогтнож чадах уу? Ард түмэн болох 3-хан сая Монголчууд минь одоогийн төр засгийн сэнтийд суугаа улс төрчид, ард түмний өмч болсон байгалын минь баялгийг албан тушаалынхаа эрх мэдлээ ашиглан хувьдаа завшиж хууль бусаар хөрөнгөжсөн 30 гэр бүлийн манай ерөнхийлөгч хэлсэн юм шүү боолын боол, босгоны шороо болох гэж үү????????
2017-08-26
Erliiz:
Монгол улсад жэнко муухай жишиг тогтоолоо
2017-08-26
Зочин:
Албан тушаалд дурлах дур хүсэл ийм тэнэг үйлдэлд хүргэдэг юм уу?Баттулга гүтгэсээр гараад ирэхээр дууриавал болох юм гэж эндүү бодов уу Даанч дээ ой гутаж байна
2017-08-25
Иргэн:
Толгойгоо намынхаа шатсан тугаар боосон тэмцэгч эрийн хуйх байсан юмсан.Тархиндаа сумтай хор найруулагч хөгийн гар болсон гэж итгэхэд бэрх байнаа.Ямар ч сонин цаг үед амьдарч байнаа бид чинь
2017-08-25
Зочин:
mgl vs china
2017-08-25
Зочин:
Ooriigoo tagnasan bolgoood shaachihsan. Genko studiin buteel gej bi olon helsen shuu
2017-08-25
Зочин:
Яаж ч бодсон оорийгоо тагнаж чагнана гэж юу байхав дэ, МАН ынхан арай л хэтэрч байнаа. Идээ бээр нь хагарах дохохоор юу ч хийхээс буцахгуй юм. Орчин уеийн хэлмэгдгуулэлт болоод бна да.
2017-08-25
Батнасан:
Интерполоор шалгагдаж байсан 2 ийг ягаад хасчихваа болиочээ. Хасах ямар шаардлагатай байсан юм болдоо.
2017-08-25
Хүрэлсүх Онигоо юмаа нээрээ:
Хүрэлсүх одоо хайшаа юм инээдтэй юмаа. Өөрийгөө тагнаж чаггнаад байдаг юм уу
2017-08-25
Зочин:
Үгүй дээ хүрэлсүх йг тагнаж чагнасан болгож жүжиг тавьсан .байхгүй юу даа .тэр нь баригджээ ойлгов уу
Сайн байна ш дээ АТГ одоо л нэг ажлаа хийж байна :
Сайн байна ш дээ ингээд шалгаад бариард хориод хариуцлагыг тогтоогоод бай хэрэгтэй ш дээ. АТГ одоо л нэг ажлаа хийж байна даа
2017-08-25
Зочин:
Zo zo odoo jinhneesee zodoon bolno doo yana daa yana bazar dari eh mini ut arvalzhaaraa ch bas l evgui shuu!!!!!
2017-08-25
Зочин:
АТГ одоо ажлаа зөв хийгээчээ. Ард түмний хөрөнгөөр дэмий зүйлд үрэх хэрэггүй. 60 тэрбумын асуудлыг ярьсан эсэхийг нь л тодруулахад хангалттай. Мөнгөөр албан тушаал зарсан уу? Албан тушаалд очсон уу ? гэдгийг АТГ -ынхан тогтоож чадахгүй гэдгийг тэртэй тэргүй тэнэг хүн ч ойлгоно. Авсан зарсан байсан ч та нарт хэн ч ТИЙМЭЭ гэж хэлэхгүй. Зүгээр л тийм ярилцлага болсон эсэхийг сэтгэл гаргаад, Энхболдоос авсан мөнгөндөө, албан тушаалдаа барьцаалагдалгүй тогтоогоод өг. Тэгж чадаж гэмээ нь та нарт ард түмний гавьяат өгүүлье. Түүнээс биш тэр мөнгө төлсөн төлөөгүй нэгэнт албан тушаалд томилогдоод албаа хашиж байгаа хоёр гурван мянган хүнээс байцаалт авах нэрээр дарамталж өөрсдөө ажил хийсэн дүр эсгэж , хүний ажилд садаа болж, 60 тэрбумын толгойлогч Энхболд мэтэд хэргээ замхруулах , завшуулах цаг хугацаа олгож байх шаардлага байхгүй.
2017-08-25
Зочин:
Зэ зэ ингээд мнг улс хуучинаасаа долоон дор болжээ!!!
2017-08-25
АРД ТУМЭНИЙ ДУУ ХООЛОЙ:
НЯМДОРЖИЙН ХЭЛДГЭЭР ОДОО ЗОГС!!!! МИЕЭ ХУУГ БАЙЦААСАН ГЭНЭЭ ХАХАХААХАХААХ ЖЭНКОГИЙН ТЕМЕР ЗАМЫГ НЭГ ТАЛД НЬ ГАРГАСАН ГЭНЭЭ ХАХАХААХ ЗУУНЫ ОНИГОО ШАХУУ Л ЮМ БОЛХИЙМ ДААА. АТГ-Г ТАТАН БУУЛГАЯ. ХИЙХ АЖИЛ АЛГА ТЭДЭНД
2017-08-25
иргэн:
Ийм юм байж болох уу? Энэ төр жүжиг үү? Ийм л хүмүүс ард түмнээр тоглож сууна Миеэ бишээ ямар хог шаар вэ
2017-08-25
zochin:
haha za tiimee unen yum shaagaarai
2017-08-25
Зочин:
Xurelsux.U said tegeed uuriiguu tagnaad, chagnaad tegeed uurt ni eruugiin xerg uusgeed ,?? Yoyo unxeer oilgomjgui,, xend itgexvdee???
2017-08-25