Карлос Бетанкур уралдааныг орхилоо
2017-08-25

 

2017 оны сүүлийн Гранд Тур, мэргэжлийн дугуйчдын Вуэльта Испани уралдаан үргэлжилж байна. Өчигдөр тус уралдааны 6 дахь гараа болсон бөгөөд уралдааны үеэр Колумбын дугуйчин Карлос Бетанкур осолд орж хүнд гэмтжээ. Нийлбэр хугацаагаар шилдэг 20-д багтаж байсан түүний хөл хугарснаас гадна толгойн тус газраа хэд хэдэн ноцтой гэмтэл авснаар уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

 

Энэ жил 27 настай К.Бетанкур өнгөрсөн улирлаас эхлэн Испанийн Мүвистар багийн нэрийн өмнөөс уралдаж, хэд хэдэн өндөр амжилтыг үзүүлээд байгаа. Хамгийн сүүлд тэрбээр 2017 оны Тур де Франс уралдааны 18-р байрыг эзэлсэн юм.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин