Эерэг амьдарцгаая, залуус аа
2017-08-25

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн хамт “Эерэг амдьдарцгаая, Залуучуудаа!” сэдэвт уулзалтыг 800 орчим залуучуудын орлцоотойгоор зохион байгуулж байна.

 

 

Улс орны хөгжлийн тулгуур багана болсон залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний хөжилд хөрөнгө оруулалт хийх нь нийгмийн хөгжлийн гарц,үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг дагуулна хэмээн үзэж байна.

 

Энэ жилийн Монголын залуучуудын өдрийг толхиолдуулан залуучуудын эерэг хандлагыг нэмэгдүүлэх нь гол зорилго нь болоод байна. Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгуулжээ.

 

Тус төв нь зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

 

1.Мэдээллийн технологийн сургалтын төв

 

 БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “MKIT” сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалтанд урьж байна.Одоогийн байдлаар БНСУ-д шилдэг сайн суралцсан 4 залууг БНСУ-д мэдээллийн техлөгийн чиглэлээр дадлагажих ажилтнаар явуулаад байна.Энэ жилдээ багтаж 20 шинэ залууг шалгаруулахаар болжээ.

 

2. Бизнес инкубатор төв

 

Залуусыг бизнес эрхлэх бодит бололцоогоор хангах орчинг бүрдүүлж 36-50 орчим аж ахуйн нэгжийг дэмжих бололцоотой.

 

3.Нийслэлийн залуучуудын сайн дурын төв

 

Тус төвөөр дамжуулан нийгмийн сиан сайхны төлөө ажилласан залуучуудыг нэгдсэн бүртгэлд хамруулж, ажиллсан цагийг баталгаажуулсан албан есны тодорхойлолтыг НЗХГ-ын нэрийн өмнөөс Англи-Монгол хэл дээр олгох юм.Ингэснээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах,төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм.

 

4. Залуучуудын чадавхийг сайжруулах, эерэг хандлага төлөвшүүлэх сургалтууд.

 

Залуучуудад эерэг хандлага төлөвшүүлэх, тэдний өрсөлдөх чадварыгсайжруулах,хөгжүүлэх зорилготой олон үйл ажиллагаа явуулах юм.

 

5. Залуучуудын сонирхолыг дэмжих төв(Хобби клуб).

 

Олон янзын сонирхол бүхий залуучуудтай танилцаж, харилцан туршлага солилцож хамтран ажиллах, өөриин сонирхолоо хөгжүүлэх юм.

 

6.Чөлөөт цагаараа хуран боломжтой,тав тухтай орчин бүрдүүлсэн амралтын танхим.

 

Чөлөөт цагаараа хуран цуглах, төрөл бүрийн чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгуулах боломжтои мөн оюутан, сурагчид хичээлээ хийх,сонирхсон мэргэжил болон бусад сонирхолтой асуудлаар зөвлөхүүдтэй уулзалт хийх олон талын үйл ажиллагааг явуулахад нээлттэй аж.

 

Б.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин